Эхлэл

вирусын тархалттай холбоотойгоор ИТДБ төслөөс авч буй арга хэмжээний талаар мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу

2020 оны 03 сарын 24

arrow
arrow

Мэдээлэл

ВИЗ СУНГАЛТЫН ТАЛААР

2020 ОНЫ 3 САРЫН 24

Коронавирусын “COVID-19” тархалтаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах хүрээнд Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комисс нь 3 дугаар сарын 22-ний өдрийн хуралдаанаар Монгол Улс, Япон Улс хоорондын зорчигч тээврийн бүх нислэгийг 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл түр хугацаагаар цуцлаад байгаа билээ.

Засгийн газрын хуралдаанаас Япон Улсад түр хугацаагаар зорчин яваа монгол иргэдийн визийн хугацааны асуудлаар японы талтай уулзалт хийж, нааштайгаар шийдвэрлүүлэх чиглэл өгсөний дагуу тус ЭСЯ-наас Япон Улсын Гадаадын иргэн, харъяатын газрын холбогдох шийдвэр гаргах түвшний албан тушаалын хүмүүстэй 3 дахь удаагийн уулзалтыг хийж, тус улсад зорчиж буй манай иргэдийн визийг зохих журмын дагуу сунгаж өгөхийг хүсэв.

Японы тал манай хүсэлтийг хүлээн авч, явдал чирэгдэл гаргахгүйгээр тус байгууллагын төв болон орон нутгийн салбаруудаар богино хугацааны визийг дахин нэг удаа сунгах үйлчилгээг үзүүлэхээр болов.

Иймд Япон Улсад оршин суух визийн хугацаа дуусаж буй аялал жуулчлалын “J” визтэй иргэд дараах баримт бичгийг бүрдүүлэн хамгийн ойр байрлах Гадаадын иргэн, харъяатын газарт өөрийн биеэр очиж виз сунгалтаа мэдүүлнэ үү. Бүрдүүлж очих материал:
- Гадаад паспорт
- 3х4 хэмжээтэй цээж зураг /1 ширхэг/
- Виз сунгуулахыг хүссэн анкет http://www.moj.go.jp/content/001290197.pdf
- Виз сунгалтын төлбөр 4,000 иен
- 2/26-4/30-ны хооронд явах нисэх онгоцны тийз /урьдчилсан байдлаар/

Дээрх бүрдүүлсэн бичиг баримт, материалыг үндэслэн Япон Улсын Гадаадын иргэн, харъяатын газар Таны визийг 15-30 хоногийн хугацаатай сунгахаар болсноо мэдэгдээд байна.

Та өөрт ойр байрлах Японы Гадаадын иргэн, харъяатын газрын байршлыг дараах холбоосоос авна уу. http://www.immi-moj.go.jp/english/info/index.html

Жич: Япон Улсаас бусад улсаар дамжин эх орондоо буцах боломж монгол иргэдэд нээлттэй бөгөөд энэ тохиолдолд хилээр нэвтэрснээс хойш 14 хоног тусгаарлагдаж, холбогдон гарах зардлыг тухайн иргэн өөрөө хариуцахыг анхаарна уу.

Монгол Улсаас Япон Улсад Суугаа Элчин Сайдын Яам

 

 

ТОКИО-УЛААНБААТАРЫН ШУУД НИСЛЭГ ЦУЦЛАГДЛАА

2020 ОНЫ 3 САРЫН 23

 

Улсын онцгой комиссын 2020 оны 03 сарын 20-ны өдрийн хурлаар Олон Улсын хуваарьт нислэг, төмөр замын олон улсын зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоосон хугацааг 2020 оны 04 сарын 30-ны өдрийг хүртэл сунгасан тул бидний төлөвлөж байсан 04 сарын 01-ны өдрийн ниcлэг цуцлагдсан болно.

Иймд төгсөгч Та бүхэн өөрийн амьдарч байгаа байр,  дотуур байр хариуцсан хүнтэй уулзаж нислэг нээх өдрийг хүртэл тухайн байрандаа байх боломжтой эсэх талаар ярилцан төслийн нэгжийн судалгаан бүртгүүлнэ үү.

Дахин чартер нислэг хийх эсэх талаар өнөөдрийн байдлаар шийдвэр гараагүй байгаа тул хүлээцтэй хандаж хамтран ажиллана уу.

Төсөл Хэрэгжүүлэх Нэгжийн зүгээс холбогдох дээд шатны байгууллагуудад Япон Улсад шилжин суралцах, сургуулиа төгсөөд ирэх оюутнуудын талаарх мэдээллийг тухай бүр өгч ажиллаж байгаа болно.

 

ВИЗ МЭДҮҮЛЭХ

2020 ОНЫ 3 САРЫН 16

 

2020 оны хаврын семестерт Япон Улсад шилжин суралцах Коосен 4 болон  Хамтарсан Бакалаврын 3-р  ээлжийн оюутнуудын визийг нэгдсэн байдлаар Төсөл Хэрэгжүүлэх Нэгж Японы Улсын Элчин Сайдын Яаманд хүргүүлж мэдүүлэх болсныг мэдэгдэж байна. Визтэй холбоотой мэдээлэл авахыг хүсвэл хөтөлбөр хариуцсан мэргэжилтнүүдтэй холбогдоно уу.

 

ТХН

 

ШУУД НИСЛЭГ

2020 ОНЫ 3 САРЫН 11

 

Японы Цагаачлалын албаны мэдээгээр манай улсын 12000 гаруй иргэн урт, богино хугацаагаар Япон Улсад оршин сууж байна. Коронавирусын халдвартай холбоотойгоор Монгол, Японы хооронд бүх шууд нислэгийг түр зогсоосон.

Үүний улмаас Япон Улсад түр хугацаагаар зорчиж байгаа мөн их, дээд сургуулиа төгсөж байгаа Монгол Улсын иргэд эх орондоо буцах хүсэлтээ ЭСЯ-нд илэрхийлж байна. ЭСЯ иргэдийн санал, хүсэлтийг Гадаад харилцааны яаманд хүргүүлж, Япон дах манай иргэдийн нөхцөл байдлыг Гадаад харилцааны яамаар дамжуулан Улсын Онцгой Байдлын Комисст мэдээлж байна. Ялангуяа, иргэдээс тавьж буй тусгай үүргийн нислэгийн асуудлыг ЭСЯ-наас Гадаад харилцааны яаманд удаа дараа тавьснаар УОК-оос Токио болон Сөүлд байгаа нэн тэргүүнд яаралтай буцах шаардлагатай байгаа өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй, жирэмсэн, бага насны хүүхэдтэй болон өндөр настай өөрийн иргэдээ тусгай үүргийн нислэгээр эх орон руу нь авчирахаар шийдвэрлээд байна. Иймд Та бүхэн Токио дахь ЭСЯ-ны доорхи утсанд холбогдон тусгай үүргийн нислэгээр буцах бүртгэлээ хийлгүүлнэ үү. Бүртгүүлэхэд гадаад паспортын дугаар, төрсөн огноо, буцах тийзийн дугаар, холбоо барих утасны дугаар шаардлагатай болохыг анхаарна уу.

Бүртгэл хийх утасны дугаар:

03-3469-2091, 03-3469-2089, 03-3469-2195, 03-3469-2179

Мөн ЭСЯ-ны зүгээс “богино хугацааны виз”-ээр ирсэн иргэдийн визний сунгалтыг Японы Цагаачлалын албанд хандаж хүсэлт тавьснаар эхний удаа 3 дугаар сарын 13-ний өдрийг хүртэл сунгуулах арга хэмжээг авсан. УОК-ийн шийдвэртэй холбогдуулан дахин заасан хугацааг 3 дугаар сарын 28-ний өдрийг хүртэл сунгуулах хүсэлтийг илэрхийлээд Японы Цагаачлалын албанаас 3 дугаар сарын 28-ний өдрийг хүртэл “богино хугацааны виз”-ийг сүүлийн удаа дахин нэг сунгах болсон хариуг ирүүлээд байна. Тус албанаас “аялалын виз”-ийг онцгой тохиолдолд ганц удаа сунгадаг ч судалж үзээд дахин нэг удаа сунгах, харин үүнээс цааш сунгах боломжгүй талаар урьдчилсан тайлбар өгөөд байсан юм. Иймд “богино хугацааны виз”-ний хугацаа нь дуусахаар дөхөж буй иргэд ойролцоох Японы Цагаачлалын албанд очиж визний сунгалтаа хийлгэнэ үү.

Дараах бичиг баримтыг бүрдүүлж очиход анхаарна уу. Үүнд:
• Гадаад паспорт
• 3х4 хэмжээтэй цээж зураг /1 ширхэг/
• Виз сунгуулахыг хүссэн анкет / http://www.moj.go.jp/content/001290197.pdf/
• Виз сунгалтын төлбөр 4,000 иен
• 2/28-3/28-ний хооронд явах нисэх онгоцны тийз /урьдчилсан байдлаар/
Япон Улсын Цагаачлалын албанаас Таны визийг 15-30 хоногийн хугацаатай сунгана.
Танд харьяалагдах Япон Улсын Гадаадын иргэн, харьяатын газрын байршлыг дараах холбоосоос авна уу.
http://www.immi-moj.go.jp/english/info/index.html

Консулын үйлчилгээний хувьд иргэдийг халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс төрсний бүртгэл, гадаад паспорт захиалга, буцах түр үнэмлэх захиалга, гадаад паспорт олголт, УБЕГ-ын лавлагааны үйлчилгээ, мөн гадаад паспорт захиалах, хүүхэд хилээр асран халамжилж Японд авчрах, нутаг буцаах, хүүхдийн виз мэдүүлэх, тодорхойлолт авах /Жолооны үнэмлэх, гэмт хэргийн тодорхойлолт/, жирэмсэн эхийн тэтгэмж, хүүхдийн мөнгө авах, төрөл садангийн лавлагаа авах, өндөр насны тэтгэвэр тогтоолгох итгэмжлэлийг ЭСЯ-наас шуудангаар хүлээн авч үзүүлж байна.

Та дараах холбоосоор мэдээлэлтэй танилцана уу. www.tokyo.embassy.mn

Манай иргэд улс оронд үүссэн гэнэтийн, онцгой, хүнд нөхцөл байдалд иргэний хувьд ухамсартай хандаж, гол нь Монгол, Японы эрүүл мэндийн байгууллагуудаас өгч буй эрүүл мэндийн зөвлөмжийг мөрдөж, гараа сайтар угаах, маскаа байнга зүүх, шаардлагагүй бол олон нийтийн газар явахгүй байх зэрэг хувийн ариун цэврийг сайн сахихыг анхааруулж байна.

Монгол Улсаас Япон Улсад Суугаа Элчин Сайдын Яам

Мэдээ мэдээлэл

Default Image

Мэдээлэл

ВИЗ СУНГАЛТЫН ТАЛААР 2020 ОНЫ 3 САРЫН 24 Коронавирусын “COVID-19” тархалтаас урьдчилан…

Япон улс сургуулиудаа нээж, хичээлийн шинэ жилээ хугацаанд нь эхлүүлэхээр болжээ

b2fb50 japan school year x974
Коронавирусийн халдварыг хязгаарлах зорилгоор дэлхийн улс…

ЯПОН УЛСАД СУРАЛЦАХ ОЮУТНУУДАД ЗОРИУЛСАН ЗӨВЛӨМЖ ЛЕКЦ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

53503849 2121625861289113 1068445686942400512 o
“Инженер, технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд…

1st Integrated Conference on Joint Research Program in Mongolia (ICJPM)

1st INTEGRATED CONFERENCE ON JOINT RESEARCH PROGRAM IN…

Хөтөлбөрүүд

"1000 Инженер" Ажлын байрны өдөрлөг

job fair 1
ЯПОНД КООСЕН ТӨГСӨЖ ИРСЭН ОЮУТНУУДЫН CV ТАТАЖ АВАХ ХОЛБООС

Хамтарсан бакалаврын сургалтын хөтөлбөр

Суралцагчдад тавих шаардлагыг бүрэн хангаж, шалгалтад…

Коосэн хөтөлбөрийн оюутан илтгэлийн тэмцээнд түрүүлэв.

Монгол дахь Японы элчин сайдын яамнаас уламжлал болгон…

Коосэн сургалтын хөтөлбөр

Улс орны эдийн засгийн хөгжилд инженер, технологийн…

Зарлал, тендер

АЖЛЫН БАЙРНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ

“ИНЖЕНЕР, ТЕХНОЛОГИЙН ДЭЭД БОЛОВСРОЛ” ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЖЛЫН БАЙРНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ…

АЖЛЫН БАЙРНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ 2019/04/17

“ИНЖЕНЕР, ТЕХНОЛОГИЙН ДЭЭД БОЛОВСРОЛ” ТӨСӨЛ…

АЖЛЫН БАЙРНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ

“ИНЖЕНЕР, ТЕХНОЛОГИЙН ДЭЭД БОЛОВСРОЛ” ТӨСӨЛ…

Тендерийн зар

The Ministry of Education, Culture, Science and Sports…

Тендерийн зар

The Ministry of Education, Culture, Science and Sports…

Хамтран хөтөлбөр хэрэгжүүлэгч

                    

Холбоо барих

Байгууллагын хаяг:

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ШУТИС-ийн Төв номын сангийн барилга 8-р хороо, 605 тоот


Утас: 11-315563

И-мэйл: piu1000@mecs.gov.mn, piu.heedproject@gmail.com


2018 Элсэлтийн сорилын зар