Захирлын мэндчилгээ

http://www.zoofirma.ru/

directorБоловсрол, соёл, шинжлэх ухааны яам нь Монгол Улсын Засгийн газар болон Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагын хооронд байгуулсан “Иенийн хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээр”-т үндэслэн 2014 оноос тус “Инженер, технологийн дээд боловсрол” төслийг хэрэгжүүлж байна. Энэхүү төслийг 2023 он хүртэл нийт 9 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд төслийн хүрээнд олон улсад өрсөлдөх чадвар бүхий 1000 инженер, технологийн мэргэжилтнийг Япон Улсад сургаж бэлтгэх юм.

Бид төслийн зорилгоо өндөр мэдлэг, ур чадвар бүхий инженер, технологийн мэргэжилтэн бэлтгэх, инженерийн боловсролын тогтолцоо, сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг олон улсын түвшинд ойртуулан боловсронгуй болгох, багшлах боловсон хүчний нөөцийг бэхжүүлэх, сургалт болон судалгааны орчныг шинэчлэн чанарыг сайжруулах явдал хэмээн тодорхойлсон билээ.

Эх орны маань шавхагдашгүй эх ундарга болсон хүүхэд залуучуудад олон улсад өрсөлдөхүйц, чанартай инженерийн боловсрол эзэмшүүлэх их үйлсийг нэр төртэй биелүүлэх, инженерийн боловсролын чанарыг дэлхийн жишигт хүргэх зорилтыг бодит ажил болгоход манай төслийн хамт олон, боловсролын салбарын ажилтан бидний нөр их хөдөлмөр, уйгагүй хамтын ажиллагаа чиглэгдэх ёстой хэмээн үзэж байна.

Эрхэм Та манай цахим хуудсанд зочилсноор манай төслийн талаар тодорхой мэдлэгтэй болж, тус төсөл таны ирээдүйгээ цогцлоон бүтээх их аяны гараанд бага ч атугай хувь нэмрээ оруулна гэдэгт бат итгэж байна.

Их номын ариун үйлс дэлгэрэх болтугай.

ТӨСЛИЙН ЗОХИЦУУЛАГЧ: Д.НАМСРАЙ