Төслийн тухай

http://www.zoofirma.ru/

Монгол Улсын Ерөнхий сайдын Япон Улсад хийсэн албан ёсны айлчлалын үед батлагдсан Монгол-Японы стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөрт Иенийн хөнгөлөлттэй зээлийн “Инженер, технологийн дээд боловсрол” төслийг 2014-2023 онуудад хэрэгжүүлэхээр тусгав.

Төслийн зорилго:

Монгол улсын голлох хоёр их сургуулийн (МУИС, ШУТИС) инженерийн чиглэлийн сургалт судалгааны чанар, тоог нэмэгдүүлснээр Монгол улсын аж үйлдвэрийн салбарт шаардагдах инженерийн чиглэлийн боловсон хүчнийг бэлтгэх, түүнчлэн Монголд инженерийн чиглэлийн боловсон хүчин дутмаг, олон улсын жишигт нийцэхээргүй, эрэлт их байгаа өнөө үед МУИС болон ШУТИС–ийн инженер бэлтгэх чадавхийг сайжруулж, Японд суралцах боломжийг олгож түргэн хугацаанд чадварлаг боловсон хүчнийг хөдөлмөрийн зах зээлд бэлтгэн гаргах.

Монгол Улсад өндөр мэдлэг, ур чадвар бүхий инженер, технологийн мэргэжилтэн бэлтгэх, инженерийн боловсролын олон улсад өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, багшлах боловсон хүчний нөөцийг бэхжүүлэх, сургалтын орчныг шинэчлэх болон чанарыг сайжруулах.

Бакалаврын хөтөлбөрийн чанарыг сайжруулах

   - Хамтарсан Бакалаврын Хөтөлбөр   
   - ШУТИС-Япон улсын их сургууль (6-8сургууль)

Багшийн сургалт судалгааны агуулгыг бэхжүүлэх  

   - Хамтарсан судалгаа 
   - Багш нарыг Японд сургах 
   - Тоног төхөөрөмж нийлүүлэх   
   - Японы бүх их сургууль

Чадварлаг аж үйлдвэрийн салбарын боловсон хүчнийг бэлтгэх   

   - Японы Коосэн сургуульд суралцуулах

 

Төслийн зорилт:

 

Үр дүн:

1. Хоёр их сургуулийн сургалт судалгааны чадавхийг бэхжүүлснээр Монгол улсын аж үйлдвэрийн салбарын эрэлтэд нийцсэн инженерийн чиглэлийн боловсон хүчнийг Монгол улс өөрсдөө бэлтгэх боломжтой болно.
2. Их сургууль, аж үйлдвэрийн салбар хоорондын хөдөлмөрийн эрэлт нийлүүлэлтийн зөрүүг багасгахын зэрэгцээ, инженерийн чиглэлийн боловсон хүчний эрэлтийг түргэн хугацаанд хангаснаар Монгол улсын аж үйлдвэрийн сэргэлт, дэд бүтцийн хөгжилд хувь нэмэр оруулна.