ЯПОН УЛСАД СУРАЛЦАХ ОЮУТНУУДАД ЗОРИУЛСАН ЗӨВЛӨМЖ ЛЕКЦ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

http://www.zoofirma.ru/

“Инженер, технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд Коосэн, Бакалаврын хамтарсан хөтөлбөрт суралцаж буй болон 4 дүгээр сараас эхлэн Япон Улсад суралцах оюутнуудад зориулсан “Зөвлөмж лекц”-ийг Төсөл хэрэгжүүлэх нэгжээс санаачлан зохион байгууллаа.

53503849 2121625861289113 1068445686942400512 o Япон орны онцлог, амьдралын хэв шинж, тус улсад хэрхэн амжилттай суралцах болон хувь хүний хөгжлийн талаар сонирхолтой сэдвүүдийг багтаасан энэхүү “Зөвлөмж лекц”-ээр тус улсад амьдарч, суралцаж төгссөн залуу манлайлагчид өөрсдийн туршлагаас хуваалцсан юм. “Зөвлөмж лекц”-д, Мобиком корпорацийн захирал Хамада Тацуяа “Чиний гэрэлт ирээдүй”, Шинэ монгол дээд сургуулийн захирал Ч.Ганзориг “Гадаад болон дотоодын их сургуульд эрэлттэй мэргэжлийн хөтөлбөрөөр суралцах арга зам, боломж” сэдвээр өөрийн туршлагаас хуваалцсан бол ‘JCI’ байгууллагын сургагч багш Г.Хонгорзул “Хувь хүний хөгжил, төлөвшил, эерэг хандлагыг нэмэгдүүлэх” нь зэрэг сонирхолтой сэдвээр оюутнуудад зориулан илтгэл тавьлаа.

Энэхүү “Зөвлөмж лекц”-ийг Японд суралцах чин хүсэлтэй болон суралцахаар явах гэж буй оюутнуудад ямар бэрхшээл, асуудал тулгардаг, түүнийг хэрхэн даван гарах арга зам, ойлголтыг өгөх зорилгоор энэхүү арга хэмжээг зохион байгуулсан. 
Дашрамд дурдхад, “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд Коосэн, Бакалаврын хамтарсан хөтөлбөр болон Магистр, докторт 4 дүгээр сараас эхлэн суралцах 98 оюутан 2019.03.15-ны өдөр Япон Улсад шилжин суралцах “Батламж”-аа гардан авна.

#ИТДБТөслийн7хоног

 

53716308 2121625971289102 8224980715368873984 o53761892 2121625834622449 4341127152071081984 n