“ИНЖЕНЕР, ТЕХНОЛОГИЙН ДЭЭД БОЛОВСРОЛ” ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЖЛЫН БАЙРНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ

                                                                        

 

2019 оны 03 дугаар                                                                              Улаанбаатар хот                                                                                                 

сарын 04-ний өдөр                                                                                    

Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-ын дэмжлэг, Япон Улсын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас хэрэгжүүлж буй “ИНЖЕНЕР, ТЕХНОЛОГИЙН ДЭЭД БОЛОВСРОЛ“ төсөл хэрэгжүүлэх нэгжийн дараах нээлттэй ажлын байруудад ажилтан сонгон шалгаруулж авна. Үүнд:

  • Коосэн хөтөлбөр хариуцсан ажилтан /Жирэмсний болон амаржсаны амралт, хүүхэд асрах чөлөөтэй байгаа ажилтны оронд түр хугацаагаар/
  • Худалдан авах ажиллагааны ажилтан /Жирэмсний болон амаржсаны амралт, хүүхэд асрах чөлөөтэй байгаа ажилтны оронд түр хугацаагаар/

Бүрдүүлэх материал:

ü  Төрийн албан хаагчийн анкет маягт № 1

ü  Боловсролын баримт, бичгийн нотариатаар баталгаажуулсан хуулбар

ü  Иргэний үнэмлэхийн хуулбар

ü  4х6-ийн хэмжээтэй 2 хувь цээж зураг

ü  Өмнө ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт

ü  Нийгмийн даатгалын дэвтэр эх хувь

Сонгон шалгаруулалтад орох иргэдийн материалыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны 505 тоот өрөөнд 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 17:00 цаг хүртэл хүлээн авна. Харилцах утас: 263449

Ажлын байранд тавигдах шаардлага:

КООСЭН ХӨТӨЛБӨР ХАРИУЦСАН АЖИЛТАН

  • Их, дээд сургуулийг инженер, технологи, боловсрол судлалын чиглэлээр төгссөн, бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй байх;
  • Япон Улсын КООСЭН боловсролын системийн талаар мэдлэгтэй байх;
  • Боловсролын байгууллагад 5-аас доошгүй жил ажилласан байх; /их, дээд сургуульд багшилж байсан бол давуу тал болно/
    • Сургалтын арга зүй, зохион байгуулалтын дадлага туршлага эзэмшсэн, олон улсын төсөл хөтөлбөрт ажиллаж байсан туршлагатай байх; /Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-д ажиллаж байсан бол давуу тал болно/
    • Япон хэлний N1 түвшин, эсвэл Англи хэлний яриа болон бичгийн чадвар маш сайн байх;
    • Баримт бичиг боловсруулах, компьютерын программууд дээр ажиллах чадвартай байх;
    • Ажлын ачаалал дааж, багаар ажиллах чадвартай, харилцааны ёс зүй маш сайн байх;

ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ АЖИЛТАН

  • Их, дээд сургуулийг санхүү, инженер, технологийн чиглэлээр төгссөн байх;
    • Тоног төхөөрөмж, худалдан авалтын чиглэлээр гадаад, дотоодод ажилласан туршлагатай байх;
    • Худалдан авах ажиллагааны А3 гэрчилгээтэй байх; /Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-ын худалдан авах ажиллагааны сургалтад хамрагдсан бол давуу тал болно/
    • Сургалтын тоног төхөөрөмж, судалгааны лабораторийн багаж, тоног төхөөрөмжийн мэдлэгтэй, сургалтын арга зүй, зохион байгуулалтын зохих дадлага туршлага эзэмшсэн байх; /олон улсын төслийн байгууллагад худалдан авалт хариуцаж ажиллаж байсан бол давуу тал болно/
    • Англи хэлний ярианы болон бичгийн өндөр чадвартай байх; /япон хэлний зохих мэдлэгтэй бол давуу тал болно/;
    • Ажлын ачаалал дааж, багаар ажиллах чадвартай, харилцааны ёс зүйг эзэмшсэн байх;
    • Баримт бичиг боловсруулах, компьютерын программууд дээр ажиллах чадвартай байх;

Хамтран хөтөлбөр хэрэгжүүлэгч

                    

Холбоо барих

Байгууллагын хаяг:

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ШУТИС-ийн Төв номын сангийн барилга 8-р хороо, 605 тоот


Утас: 11-315563

И-мэйл: piu1000@mecs.gov.mn, piu.heedproject@gmail.com


2018 Элсэлтийн сорилын зар