АЖЛЫН БАЙРНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ

 

“ИНЖЕНЕР, ТЕХНОЛОГИЙН ДЭЭД БОЛОВСРОЛ”

ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЖЛЫН

БАЙРНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ

2019 оны 05 дугаар                                                                              Улаанбаатар хот                                                                                                

сарын 14-ний өдөр                                                        

Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-ын дэмжлэг, Япон Улсын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас хэрэгжүүлж буй “ИНЖЕНЕР, ТЕХНОЛОГИЙН ДЭЭД БОЛОВСРОЛ“ Төсөл хэрэгжүүлэх нэгжийн дараах нээлттэй ажлын байранд ажилтан сонгон шалгаруулж авна. Үүнд:

  • Худалдан авах ажиллагааны ажилтан /Жирэмсний болон амаржсаны амралт, хүүхэд асрах чөлөөтэй байгаа ажилтны оронд түр хугацаагаар/

Бүрдүүлэх материал:

ü  Төрийн албан хаагчийн анкет /маягт № 1/

ü  Боловсролын баримт, бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

ü  Иргэний үнэмлэхийн хуулбар

ü  4х6-ийн хэмжээтэй цээж зураг 2 хувь

ü  Өмнө ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт

ü  Нийгмийн даатгалын дэвтэр эх хувь

Сонгон шалгаруулалтад орох иргэдийн материалыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны 505 тоот өрөөнд 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 17:00 цаг хүртэл хүлээн авна. Харилцах утас: 263449

Ажлын байранд тавигдах шаардлага:

ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ АЖИЛТАН

  • Их, дээд сургуулийг санхүү, эдийн засаг, менежмент, эрх зүй, инженер технологийн чиглэлээр төгссөн, бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй байх;
    • Тоног төхөөрөмж, худалдан авалтын чиглэлээр гадаад, дотоодод ажилласан туршлагатай байх;
    • Худалдан авах ажиллагааны А3 гэрчилгээтэй байх; /Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/ болон олон улсын худалдан авах ажиллагааны сургалтад хамрагдсан бол давуу тал болно/
    • Сургалтын тоног төхөөрөмж, судалгааны лабораторийн багаж, тоног төхөөрөмжийн мэдлэгтэй, сургалтын арга зүй, зохион байгуулалтын зохих дадлага туршлага эзэмшсэн байх; /олон улсын төслийн байгууллагад худалдан авалт хариуцаж ажиллаж байсан бол давуу тал болно/
    • Англи хэлний ярианы болон бичгийн өндөр чадвартай байх; /япон хэлний зохих мэдлэгтэй бол давуу тал болно/;
    • Ажлын ачаалал дааж, багаар ажиллах чадвартай, харилцааны ёс зүйг эзэмшсэн байх;
    • Баримт бичиг боловсруулах, компьютерын программууд дээр ажиллах чадвартай байх;

Хамтран хөтөлбөр хэрэгжүүлэгч

                    

Холбоо барих

Байгууллагын хаяг:

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ШУТИС-ийн Төв номын сангийн барилга 8-р хороо, 605 тоот


Утас: 11-315563

И-мэйл: piu1000@mecs.gov.mn, piu.heedproject@gmail.com


2018 Элсэлтийн сорилын зар