Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ

Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ

Боловсрол, шинжлэх ухааны сайд,
Сангийн сайдын 2014 оны 10 дугаар сарын
06-ны өдрийн А/396/221 дугаар хамтарсан
тушаалын 2 дугаар хавсралт

“ИНЖЕНЕР, ТЕХНОЛОГИЙН ДЭЭД БОЛОВСРОЛ” ТӨСЛИЙН САНХҮҮЖИЛТЭЭР ЯПОН УЛС  /КООСЭН ХӨТӨЛБӨР, БАКАЛАВРЫН ХАМТАРСАН ХӨТӨЛБӨР, МАГИСТР, ДОКТОРЫН ХӨТӨЛБӨР, ЗЭРГИЙН БУС СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР/-Д СУРАЛЦАГЧДАД ЗЭЭЛ ОЛГОХ, ЭРГЭН ТӨЛҮҮЛЭХ  ГЭРЭЭНИЙ ХАВСРАЛТ ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН БАРЬЦААНЫ ГЭРЭЭ

20..оны ....дугаар                                                   Дугаар                                                                 Улаанбаатар хот

сарын ....-ны өдөр

Энэхүү ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН БАРЬЦААНЫ ГЭРЭЭ-г Монгол Улсын “Иргэний хууль”-ийн нийтлэг журам, “Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай” хуулийг тус тус үндэслэн

-Нэг талаас Сургалтын төрийн сан, түүнийг төлөөлж   ................................ албан тушаалын ажилтай ............................. /ургийн овог/ ........................................ /эцэг /эх/-ийн нэр/ ............................................ /өөрийн нэр/ (цаашид “барьцаалагч” гэнэ),

  • Нөгөө талаас .............................................. аймаг (хот) ......................сум (дүүрэг) .......... баг(хороо) .............. гудамж......... хорооллын ............. байрны ........... тоотод оршин суух ..................................... /ургийн овог/ ........................................ /эцэг, /эх/-ийн нэр/ ............................................ /өөрийн нэр/, /регистрийн дугаар ............................................../ (цаашид “зээлдэгч буюу” “барьцаалуулагч” гэх, хамтад нь “талууд” гэнэ) нар нь дор дурдсан нөхцөлүүдийн талаар харилцан тохиролцож байгуулав.

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

  1.1.Энэхүү гэрээгээр талуудын хооронд “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн санхүүжилтээр ......... оны .........дугаар сарын .........-ны өдөр байгуулсан Сургалтын төрийн сан болон  Япон Улс / коосэн хөтөлбөр,  бакалаврын хамтарсан хөтөлбөр, магистр, докторын хөтөлбөр, зэргийн бус сургалтын хөтөлбөр/-д суралцагчдад зээл олгох, эргэн төлүүлэх тухай гэрээ”-ний (цаашид “Үндсэн гэрээ” гэнэ) үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон барьцаалуулагчийн хууль ёсны эрхийнхээ дагуу үл хөдлөх хөрөнгөө барьцаалахтай холбогдох харилцааг зохицуулна.

  1.2.Барьцаалуулагч нь зээлийн гэрээний үүргийг хангах зорилгоор энэхүү гэрээнд заасан барьцаа хөрөнгийг барьцаалуулахыг хүссэн бөгөөд зээлийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд барьцааны зүйлийг шүүхээр шийдвэрлүүлэх замаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүлээн зөвшөөрч уг гэрээг байгуулсан болно.

       1.3.Талууд өөрөөр тохиролцоогүй бол барьцааны эрх барьцаалбараар гэрчлэгдэхгүй.

ХОЁР. БАРЬЦААНЫ ЗҮЙЛ, БАРЬЦААНЫ ЭРХ

       2.1.Барьцааны зүйл: Барьцаалуулагчид нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор дараах үл хөдлөх хөрөнгийг барьцаалуулж байна. Үүнд:

Барьцаа хөрөнгийн мэдээлэл

Тайлбар

1

Барьцаа хөрөнгийн нэр, зориулалт

 

2

Байршил, хаяг, талбайн хэмжээ

 

3

Барьцаа хөрөнгийн эзэмшигчийн нэр/с/

 

4

Улсын бүртгэлийн дугаар, гэрчилгээний дугаар

 

5

Бүртгэсэн байгууллагын нэр, огноо

 

6

Барьцаа хөрөнгийн талаар харилцан тохиролцсон үнэлгээ

 

7

Барьцаа хөрөнгийн барьцаалуулсан эсэх тухай лавлагаа, дугаар

 

8

Барьцаа хөрөнгийн талаархи гуравдагч этгээдийн эрх

 

9

Үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой эрхийг олж авсан гэрээний үндсэн нөхцөл, хугацаа

 

         2.2.Барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ “Үндсэн гэрээ”-гээр тодорхойлогдох бөгөөд ...................................... төгрөгийн үндсэн зээл байна. /Валютын ханшийг тухайн өдрийн Монголбанкны ханшаар хөрвүүлэн тооцно./

        2.3.Барьцаагаар хангагдах үүргийг Монгол Улсын Их Хурлын 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн “Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хууль”-иар баталсан “Инженер, технологийн дээд боловсрол зээлийн хэлэлцээр”-д зааснаар гүйцэтгэнэ.

       2.4.Барьцааны үл хөдлөх хөрөнгө нь эсвэл Барьцаалагчийн өмчлөлд эсвэл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмчлөлд байна. Барьцааны өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг өөрчлөх тохиолдолд заавал Барьцаалагчийн болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийн дагуу тухайн барьцаа өмчлөгчийн зөвшөөрлийн үндсэн дээр талууд харилцан тохиролцож шийдвэрлэнэ.  

      2.5.Барьцаалуулагч барьцааны үл хөдлөх хөрөнгийг бүхэлд нь хамгаалах үүрэг хүлээнэ.

      2.6. Барьцааны үл хөдлөх хөрөнгө нь өөрчлөгдөх нь зээлийн гэрээг өөрчлөх, цуцлах хүчингүй болгох, дуусгавар болгох үндэслэл болохгүй.

      2.7.Барьцааны үл хөдлөх хөрөнгө нь Барьцаалуулагчийн эс бол итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хууль ёсны өмчлөл мөн бөгөөд энэхүү барьцааны үл хөдлөх хөрөнгөнд нэхэмжлэл үүсээгүй, хуулийн шаардлага хангасан байна. Зээлдэгч зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлснээр дуусгавар болно.

ГУРАВ. БАРЬЦААЛУУЛАГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ

      3.1.Барьцаагаар хангагдах үүрэг бүрэн биелэгдсэн тохиолдолд барьцааны зүйлийг барьцаанаас суллахыг шаардана.

      3.2.Барьцаагаар хангагдах шаардлагыг бүрэн биелүүлэх замаар Барьцаалагчийн шүүхээр шийдвэрлүүлэхээс өмнө зогсоох эрхтэй.

      3.3.Барьцааны үл хөдлөх хөрөнгө нь талуудын хооронд байгуулсан гэрээ, хэлцэл болон хууль, тогтоомжийг зөрчин бусад гуравдагч этгээдэд барьцаалах, үрэх, устгах, гэмтээх, чанараа алдаснаас үнэлгээ буурах, үүний улмаас энэ гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахгүй болох тохиолдолд Барьцаалуулагч бусад эд хөрөнгөөрөө хохирлыг бүрэн хариуцна.

      3.4.Бусдын хөрөнгийг зөвшөөрөлгүйгээр хууль бусаар барьцаалуулсан, барьцаа хөрөнгийн бичиг баримтыг хуурамчаар бүрдүүлснээс үүсэх хариуцлагыг Монгол Улсын хууль  тогтоомжийн дагуу хүлээж, Барьцаалагчид учирсан хохирлыг бүрэн хариуцана.

      3.5.Барьцааны зүйлийн өмчлөх болон бусад эрхийн талаар шүүхээс хэрэг үүсгэн Барьцаалуулагчийг хариуцагчаар татсан бол Барьцаалуулагч энэ тухай Барьцаалагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй.

      3.6.Барьцаанд тавьж буй үл хөдлөх хөрөнгөө даатгалд хамруулна.

ДӨРӨВ. БАРЬЦААЛАГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ

       4.1.Зээлдэгч зээлийн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй бол энэ гэрээнд заасан журмаар захиран зарцуулна.

       4.2.Барьцааны үл хөдлөх хөрөнгө нь барьцаалагчаас хамаарахгүй баталгааны чанараа алдаж гэмтсэн нь тогтоогдож даатгалын сангаас нөхөн төлбөр авахаар хэлцэл үүссэн бол даатгалын төлбөрөөс тэргүүн ээлжинд зээлийн төлбөрийг барагдуулах эрхтэй.

       4.3.Зээлийн гэрээний үүрэг бүрэн хангагдсан тохиолдолд барьцаа хөрөнгийг чөлөөлөх үүрэгтэй.

ТАВ. БАРЬЦААНЫ  ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨӨР  ҮҮРГИЙН

ГҮЙЦЭТГЭЛИЙГ ХАНГУУЛАХ

       5.1.Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ зөрчсөн, зээлийн төлбөрийг хэсэгчлэн төлөх, зээлийг бүхэлд нь төлөх хугацаандаа төлөх боломжгүй гэдэг нь тогтоогдсон бол тэр өдрөөс барьцааны хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрх Барьцаалагчид, үүрэг Барьцаалуулагчид үүснэ.

       5.2.Барьцааны үл хөдлөх хөрөнгийг гэрээнд өөрөөр заагаагүй бол шүүхийн журмаар худалдан борлуулж зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэй.

       5.3.Барьцаагаар хангагдах шаардлага үүссэн тохиолдолд Барьцаалагч барьцааны зүйлээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай хуульд заасны дагуу Барьцаалуулагчид 7 (долоо) хоногийн хугацаатай шаардах мэдэгдлийг бичгээр мэдэгдэнэ.

 ЗУРГАА. БУСАД ЗҮЙЛ

        6.1.Энэхүү зээлийн барьцааны гэрээ хүчин төгөлдөр болсны үндсэн дээр талуудын эрх бүхий төлөөлөгчид гарын үсэг зурж, нотариатаар гэрчлүүлж, эрхийн улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлснээр зээлийн барьцааны гэрээ хууль зүйн хүчин төгөлдөр болно.

        6.2.Энэхүү “Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ”-г талууд харилцан тохиролцож үйлдсэн бөгөөд эрх шилжүүлэн авагч, итгэмжлэгдсэн төлөөлөгч, хүлээн авагч болон зөвшөөрөгдөн томилогдсон этгээдүүдийн хувьд зайлшгүй дагаж мөрдөх зүйл болно.

       6.3.Энэхүү “Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ”-нд нэмэлт өөрчлөлт оруулах нөхцөлд түүнийг бичгээр үйлдэж, Талуудын эрх бүхий төлөөлөгчид гарын үсэг зурснаар гэрээний нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр болно.

        6.4.Энэхүү “Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ” нь монгол хэл дээр 3 эх хувь үйлдэгдэх бөгөөд эх хувиуд адил хүчинтэй байна.

        6.5.Энэхүү “Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ” нь “Инженер, технологийн дээд боловсрол төслийн санхүүжилтээр Япон Улсад коосэн хөтөлбөр, бакалаврын хамтарсан хөтөлбөр, магистр, докторын хөтөлбөр, зэргийн бус сургалтын хөтөлбөрт суралцагчдад зээл олгох, эргэн төлүүлэх тухай гэрээ”-ний салшгүй хэсэг болно.

ГЭРЭЭ БАЙГУУЛСАН:

           БАРЬЦААЛАГЧИЙГ ТӨЛӨӨЛЖ:              БАРЬЦААЛУУЛАГЧИЙГ ТӨЛӨӨЛЖ:

Сургалтын төрийн сангийн                            Суралцагч:

Албан тушаал: ...........................                    Ургийн овог: ...................................  

Ургийн овог: . ............................                     Эцэг /эх/-ийн нэр: ............................

Эцэг /эх/-ийн нэр: ......................                    Өөрийн нэр: ....................................

Өөрийн нэр: . .................................                Гарын үсэг: .............................

Гарын үсэг: ...................................

                (тамга, тэмдэг)

                                   Итгэмжлэгдсэн төлөөлөгч:

Ургийн овог: ...................................  

Эцэг /эх/-ийн нэр: ............................

Өөрийн нэр: ....................................                    

Гарын үсэг: .............................

             

                                                                                                                                            

20...... оны.......дугаар сарын.......ны .өдөр

Бусад мэдээллүүд

Extension of Bid Submission Deadline

Default Image
The clarification deadline and the bid submission deadline…

"University fair 2017" Японы их дээд сургуулиудын өдөрлөг боллоо

Боловсрол, Соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас хэрэгжүүлж…

Хамтарсан бакалаврын сургалтын хөтөлбөр

Суралцагчдад тавих шаардлагыг бүрэн хангаж, шалгалтад…

Төслийн багийнхан Хамтарсан судалгааны 20-н багтай уулзлаа.

2017 оны 10-р сарын 27-ноос 11-р сарын 8-ны өдрүүдэд…

УРАН ИЛТГЭЛИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

Монгол Японы Залуучуудын Хамтын Ажиллагааг Дэмжих Төвөөс…

Тендерийн зар

The Ministry of Education, Culture, Science and Sports…

Тендерийн зар

The Ministry of Education, Culture, Science and Sports…

БҮРТГҮҮЛЭГЧДИЙН АНХААРАЛД

“Инженер, технологийн дээд боловсрол” төслийн…

Сургалтын хөтөлбөрийн танилцуулга.

Монгол Улсын Засгийн газар болон Япон Улсын Засгийн газар…

Япон хэлний багш сонгон шалгаруулж ажилд авна.

“ИНЖЕНЕР, ТЕХНОЛОГИЙН ДЭЭД БОЛОВСРОЛ” ТӨСЛИЙН КООСЭН,…

Урьдчилсан шалгалтын дүн гарлаа.

Хамтарсан бакалавр болон Коосэн хөтөлбөрт элсэгчдийн…

Элсэлт 2016

Хамтарсан бакалавр, Коосэн хөтөлбөрт элсэгчдийг сонгон…

НОБЕЛЫН ШАГНАЛТ АМАНО ХИРОШИ ПРОФЕССОР МОНГОЛД АЙЛЧИЛЛАА.

БСШУ-ны сайд Л.Гантөмөрийн урилгаар Япон улсын Нагояа их…

ЯПОН ХЭЛНИЙ УРАН ИЛТГЭЛИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

“Инженер, технологийн дээд боловсрол” төслийн Бэлтгэл…

Сагсан бөмбөгийн тэмцээнд урьж байна.

“ИНЖЕНЕР, ТЕХНОЛОГИЙН ДЭЭД БОЛОВСРОЛ” ТӨСЛИЙН…

Коосэн хөтөлбөрийн оюутнууд Япон улсад суралцахаар боллоо.

Коосэн хөтөлбөрийн оюутнууд Япон улсад суралцахаар боллоо.

Зээл олгох, Эргэн төлүүлэх гэрээ

Default Image
“ ИНЖЕНЕР, ТЕХНОЛОГИЙН ДЭЭД БОЛОВСРОЛ” ТӨСЛИЙН…

Хамтран хөтөлбөр хэрэгжүүлэгч

                    

Холбоо барих

Байгууллагын хаяг:

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ШУТИС-ийн Төв номын сангийн барилга 8-р хороо, 605 тоот


Утас: 11-315563

И-мэйл: piu1000@mecs.gov.mn, piu.heedproject@gmail.com


Элсэлт 2017