Сонгол шалгаруулах журам

Сонгол шалгаруулах журам

“ИНЖЕНЕР, ТЕХНОЛОГИЙН ДЭЭД БОЛОВСРОЛ” ТӨСЛИЙН САНХҮҮЖИЛТЭЭР ЯПОН УЛСАД СУРАЛЦАХ ОЮУТНЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ

НЭГ. НИЙТЛЭГ ЗҮЙЛ

1.1.   Япон Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжиж буй “Инженер, технологийн дээд боловсрол”  төслийн хүрээнд Япон Улсын  их сургууль, коллежид инженер, технологи, байгалийн ухааны чиглэлээр Коосэн, хамтарсан бакалавр, магистр, доктор, зэргийн бус сургалтын хөтөлбөрт элсэн суралцах оюутныг сонгон шалгаруулахад энэхүү журмыг баримтална.

1.2.   Коосэн, хамтарсан бакалавр, магистр, доктор, зэргийн бус сургалтын хөтөлбөрт элсэн суралцахаар хүсэлт гаргагч, элсэлт болон сонгон шалгаруулалтын ажлыг удирдан зохион байгуулах элсэлтийн комиссын үйл ажиллагаатай холбоотой харилцааг энэхүү журмаар зохицуулна.

1.3.   Элсэлтийн комиссын бүрэлдэхүүнийг “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн удирдах хороо томилно.

1.4.   Элсэлтийн комисс нь энэхүү журмыг баримтлан элсэхийг хүсэгчдийг бүртгэх, элсэлтийн сонгон шалгаруулалт болон ярилцлага зохион байгуулах, элсэлтийн сонгон шалгаруулалттай холбоотой саналыг хүлээн авах, өргөдөл гомдлыг барагдуулах, элсэлтийн явцад хяналт тавих болон элсэлттэй холбоотой бусад үйл ажиллагааг зохицуулна.   

ХОЁР. КООСЭН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ

2015-2016 оны хичээлийн жилд Коосэн сургалтын хөтөлбөрийн дараах дэд сургалтын хөтөлбөрүүдэд оюутан сонгон шалгаруулж, суралцуулна.

А. Коосэн сургуульд шууд элсэн суралцах хөтөлбөр /Шууд Коосэн/

Суралцагчдад тавигдах шаардлагыг бүрэн хангаж, Японд суралцах шалгалт /EJU/, Японы Коосэн агентлагийн ярилцлагын шалгалтад тэнцсэн оюутан 2016 оны 4-р сараас Японы Коосэн сургуулийн 3-р курст шууд элсэн суралцана.Төслийн санхүүжилтээр Японд 3 жил суралцаж, бакалаврын өмнөх техникийн боловсролын зэргийн дипломтой төгсөнө. Коосэн сургуульд суралцаж төгсөөд Монголд ажиллах хугацаандаа ШУТИС-тай байгуулсан гэрээний дагуу Коосэн сургалтын хөтөлбөрийн кредитийг дүйцүүлэн нэмэлт сургалтад хамрагдаж, бакалаврын боловсрол эзэмших боломжтой.  

Суралцах хугацаа: Японд Улсад - 3 жил

Хамрах хүрээ: Инженер, технологийн чиглэлээр Японы Коосэн сургуульд суралцах хүсэлтэй оюутан, ажиллагсад;

Тавигдах шаардлага:

а/ Монгол Улсын иргэн байх;

б/  Бүрэн дунд боловсрол эзэмшсэн байх;

в/   21 нас хүртэл;

г/    Элсэлтийн ерөнхий шалгалтын Математик, Физикийн оноо 650 ба түүнээс дээш  байх. Хэрэв инженер, технологийн чиглэлээр суралцаж байгаа бол суралцсан хугацааны сурлагын голч дүн 2.5 ба түүнээс дээш;

д/   Япон хэлний мэдлэгийн түвшин: Япон хэлний түвшин тогтоох JLPT шалгалтын N2 түвшин, эсвэл J-TEST шалгалтын С түвшин ба түүнээс дээш;

е/   Техникийн авъяастай, инженер, технологийн чиглэлээр суралцах чин эрмэлзэлтэй, Коосэн сургуулийг төгссөөд эх орныхоо аж үйлдвэрийн салбарт шууд ажиллах хүсэлтэй байх;

ё/   Суралцагчдад зээл олгох, эргэн төлүүлэх гэрээ болон уг гэрээний хавсралт болох үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээний нөхцлийг зөвшөөрсөн байх;

Бүрдүүлэх бичиг баримт:

а/   Анкет /Маягтын дагуу/;

б/   Иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

в/   Бүрэн дунд боловсролын гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /Хэрэв түүнээс дээш шатны боловсрол эзэмшсэн бол гэрчлэх баримт бичгийн хуулбар/;

г/    Элсэлтийн ерөнхий шалгалтын батламжийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

д/   Япон хэлний түвшин тогтоох JLPT шалгалт, эсвэл J-TEST шалгалт өгсөн батламжийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар/ Сүүлийн 2 жилийн дотор өгсөн байх/;

е/   Коосэн сургалтын хөтөлбөрийг сонгосон шалтгаан, төгссөний дараа ажиллах тухайгаа Монгол-Япон хэл дээр бичсэн 500-600 үгтэй эссэ;

ё/   Суралцагчдад зээл олгох, эргэн төлүүлэх гэрээ, уг гэрээний хавсралт болох үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээний нөхцлийг зөвшөөрсний үндсэн дээр элсэхийг хүссэн өргөдөл /Маягт харгалзахгүй/;

ж/ 3х4 хэмжээтэй 2 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан зураг/;

з/   Бүртгэлийн хураамж;

Сонгон шалгаруулалт:

а/   Бичиг баримтын бүрдүүлэлт;

б/   Элсэлтийн комиссын ярилцлага;

в/   Японд суралцах шалгалт /EJU/;  

Б. Коосэн сургуульд элсэн суралцах бэлтгэл сургалт /Бэлтгэл Коосэн/

Суралцагчдад тавигдах шаардлагыг бүрэн хангаж, сонгон шалгаруулалтад тэнцсэн оюутан ШУТИС дээр хичээллэх 1,5 жилийн хугацаатай Япон хэлний бэлтгэл сургалтын хөтөлбөрт элсэн суралцана. Тус сургалтын кредитийн үнэлгээ нь ШУТИС-ийн кредитийн үнэлгээтэй ижил байх ба Монголд суралцах хугацааны сургалтын төлбөрийг оюутан өөрөө хариуцна. Бэлтгэл Коосэн сургалтын хөтөлбөрт амжилттай суралцан Японд суралцах шалгалтад /EJU/ тэнцсэн оюутан 2017 оны 4-р сард тус төслийн санхүүжилтээр Японы Коосэн сургуулийн 3-р курст шилжин суралцана. Япон Улсад нийт 3 жил суралцаж, бакалаврын өмнөх техникийн боловсролын зэргийн дипломтой төгсөнө.Коосэн сургуулиа төгсөөд ажиллах хугацаандаа ШУТИС-тай байгуулсан гэрээний дагуу Коосэн сургалтын хөтөлбөрийн нэмэлт сургалтад хамрагдаж, бакалаврын боловсрол эзэмших боломжтой. Харин Японд суралцах шалгалтад /EJU/ тэнцээгүй оюутан кредит дүйцүүлэн ШУТИС-ийн1-р курст элсэн суралцана.

Суралцах хугацаа: Монгол Улсад - 1.5 жил Япон Улсад - 3 жил

Хамрах хүрээ: 2015-2016 оны хичээлийн жилд инженер, технологийн чиглэлээр их, дээд сургууль, коллежид элсэн суралцах, цаашид Японы Коосэн сургуульд суралцах хүсэлтэй оюутан;

Тавигдах шаардлага:

а/   Монгол Улсын иргэн байх;

б/  Бүрэн дунд боловсрол эзэмшсэн байх;

в/   20 нас хүртэл;

г/  Элсэлтийн ерөнхий шалгалтын Математик, Физикийн оноо 650, Химийн оноо 500 ба түүнээс дээш  байх. Хэрэв инженер, технологийн чиглэлээр суралцаж байгаа бол суралцсан хугацааны сурлагын голч дүн 2.5 ба түүнээс дээш /Химийн 500 оноог босго оноонд тооцохгүй/;         

д/   Техникийн авъяастай, инженер, технологийн чиглэлээр суралцах чин эрмэлзэлтэй, Коосэн сургуулийг төгсөөд эх орныхоо аж үйлдвэрийн салбарт шууд ажиллах хүсэлтэй байх;

е/   Суралцагчдад зээл олгох, эргэн төлүүлэх гэрээ болон уг гэрээний хавсралт болох үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээний нөхцлийг зөвшөөрсөн байх;

Бүрдүүлэх бичиг баримт:

а/   Анкет /Маягтын дагуу/;

б/   Иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

в/   Бүрэн дунд боловсролын гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /Хэрэв түүнээс дээш шатны боловсрол эзэмшсэн бол гэрчлэх баримт бичгийн хуулбар/ ;

г/    Элсэлтийн ерөнхий шалгалтын батламжийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

д/   Коосэн сургалтын хөтөлбөрийг сонгосон шалтгаан, төгссөний дараа ажиллах тухайгаа бичсэн 500-600 үгтэй эссэ;

е/   Суралцагчдад зээл олгох, эргэн төлүүлэх гэрээ, уг гэрээний хавсралт болох үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээний нөхцлийг зөвшөөрсний үндсэн дээр элсэхийг хүссэн өргөдөл /Маягт харгалзахгүй/;

ё/   3х4 хэмжээтэй 2 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан зураг/;

ж/ Бүртгэлийн хураамж;

Сонгон шалгаруулалт:

а/   Бичиг баримтын бүрдүүлэлт;

б/   Элсэлтийн комиссын ярилцлага  

ГУРАВ. ХАМТАРСАН БАКАЛАВРЫН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ

Суралцагчдад тавигдах шаардлагыг бүрэн хангаж, сонгон шалгаруулалтад тэнцсэн оюутан ШУТИС дээр хичээллэх 2,5 жилийн хугацаатай Хамтарсан бакалаврын сургалтын хөтөлбөрт элсэн суралцана.Тус сургалтын кредитийн үнэлгээ нь ШУТИС-ийн кредитийн үнэлгээтэй ижил байх ба Монголд суралцах хугацааны сургалтын төлбөрийг оюутан өөрөө хариуцна. Хамтарсан бакалаврын сургалтын хөтөлбөрт амжилттай суралцан Япон Улсад “Шилжин суралцах шалгалт”-ад тэнцсэн оюутан суралцаж буй мэргэжлээрээ Японы их, дээд сургуульд 2 жил суралцах бөгөөд хоёр улсын их сургуулийн бакалаврын зэргийн дипломтой төгсөнө.

Суралцах хугацаа: Монгол Улсад - 2.5 жил Япон Улсад - 2 жил

Хамрах хүрээ: 2015-2016 оны хичээлийн жилд ШУТИС-ийн Барилга, архитектурын сургууль болон Механик, тээврийн сургуульд элсэн суралцах оюутан;

Тавигдах шаардлага:

а/ Монгол Улсын иргэн байх;

б/   Бүрэн дунд боловсрол эзэмшсэн байх;  

в/   22 нас хүртэл;

г/    Элсэлтийн ерөнхий шалгалтын Математик, Физикийн шалгалтын оноо 680, Хар зургийн шалгалтын оноо 650 ба түүнээс дээш байх; хэрэв инженер, технологийн чиглэлээр суралцаж байгаа бол суралцсан хугацааны сурлагын голч дүн 2.5 ба түүнээс дээш;

д/   Сургууль нь тус сургалтын хөтөлбөрт суралцахыг дэмжсэн байх;             

е/   Инженер, технологийн чиглэлээр суралцах чин эрмэлзэлтэй, их сургуулиа төгсөөд эх орныхоо аж үйлдвэрийн салбарт ажиллах хүсэлтэй байх;

ё/   Суралцагчдад зээл олгох, эргэн төлүүлэх гэрээ болон уг гэрээний хавсралт болох үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээний нөхцлийг зөвшөөрсөн байх;

Бүрдүүлэх бичиг баримт:

а/   Анкет; /Маягтын дагуу/

б/   Иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

в/   Бүрэн дунд боловсролын гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /Хэрэв түүнээс дээш шатны боловсрол эзэмшсэн бол гэрчлэх баримт бичгийн хуулбар/;

г/    Элсэлтийн ерөнхий шалгалтын батламжийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

д/   Хамтарсан бакалаврын сургалтын хөтөлбөрийг сонгосон шалтгаан, төгссөний дараа ажиллах тухайгаа бичсэн 700-800 үгтэй эссэ;

е/   Суралцагчдад зээл олгох, эргэн төлүүлэх гэрээ, уг гэрээний хавсралт болох үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээний нөхцлийг зөвшөөрсний үндсэн дээр элсэхийг хүссэн өргөдөл /Маягт харгалзахгүй/;

ё/   3х4 хэмжээтэй 2 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан зураг/;

ж/ Бүртгэлийн хураамж;

Сонгон шалгаруулалт:

а/   Бичиг баримтын бүрдүүлэлт;

б/   Элсэлтийн комиссын ярилцлага;  

ДӨРӨВ. МАГИСТРЫН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ

МУИС болон ШУТИС-ийн тэргүүлэх чиглэлийн судалгааны сэдвээр эрдэм шинжилгээ, судалгааны ажилд хамтран ажиллаж байгаа бөгөөд тус сургалтын хөтөлбөрт тавигдах шаардлагыг бүрэн хангаж, сонгон шалгаруулалтад тэнцсэн багш, судлаачид Япон Улсын их, дээд сургуулийн Магистрын сургалтын хөтөлбөрт хамрагдана.

Суралцах хугацаа: Япон Улсад - 2 жил

Хамрах хүрээ:

а/   Инженер, технологи, байгалийн ухааны чиглэлээр МУИС болон ШУТИС-Д ажиллаж буй эрдэм шинжилгээний ажилтан, магистрын зэрэггүй багш нар;

б/   МУИС болон ШУТИС-д инженер, технологи, байгалийн ухааны чиглэлээр тэргүүлэх чиглэлийн судалгааны сэдвээр эрдэм шинжилгээ, судалгааны ажилд хамтран ажиллаж буйбагш, судлаачид, болон эрдэм шинжилгээний ажилтан;

Тавигдах шаардлага:

а/   Монгол Улсын иргэн байх; 

б/   35 нас хүртэл;

в/   Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль болон гадаадын их, дээд сургуулийг инженер,технологи,байгалийн ухааны чиглэлээр суралцаж төгссөн байх;

г/    Бакалаврын дипломын голч дүн 2.8-аас дээш байх;

д/   Гадаад хэлний шалгалт: Япон хэлний түвшин тогтоох JLPT шалгалтын N2 түвшин, эсвэл Англи хэлний TOEFL шалгалтын оноо PBT-500, IELTS шалгалтын оноо 5.0 ба түүнээс дээш байх;

е/   Японы их сургуульд элсэн суралцах болзол хангаж, суралцах урилга хүлээн авсан байх;

ё/   Сургууль /ажлын газар/ нь магистрын хөтөлбөрт суралцахыг дэмжсэн  байх;

ж/ МУИС, ШУТИС-ийн тэргүүлэх чиглэлийн хамтарсан судалгаанд оролцдог байх;

з/   Суралцагчдад зээл олгох, эргэн төлүүлэх гэрээ болон уг гэрээний хавсралт болох үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээний нөхцлийг зөвшөөрсөн байх;

Бүрдүүлэх бичиг баримт:

а/   Анкет; /маягтын дагуу/

б/   Иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

в/   Бакалаврын дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

г/    Япон, эсвэл Англи хэлний түвшин тогтоох шалгалт өгсөн батламжийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /Сүүлийн 2 жилд өгсөн байх/;

д/   Япон талын их, дээд сургуулиас ирүүлсэн суралцах эрхийн бичиг;

е/   Сургуулийн /ажлын газрын/ тодорхойлолт;

ё/   Эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт;

ж/ Судалгааны ажлыг удирдаж буй хоёр талын их сургуулийн профессорын тодорхойлолт;

з/   Судалгааны ажлын төлөвлөгөө;

и/   Сургуулиа төгссөний дараа эх орондоо мэргэжлээрээ хэрхэн ажиллах тухайгаа Монгол-Англи, эсвэл Монгол-Япон хэл дээр бичсэн 700-800 үгтэй эссэ;

й/   Суралцагчдад зээл олгох, эргэн төлүүлэх гэрээ, уг гэрээний хавсралт болох үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээний нөхцлийг зөвшөөрсний үндсэн дээр элсэхийг хүссэн өргөдөл /Маягт харгалзахгүй/;

к/   3х4 хэмжээтэй 2 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан байх/;

л/   Бүртгэлийн хураамж;

Сонгон шалгаруулалт:

а/   Бичиг баримтын бүрдүүлэлт;

б/   Элсэлтийн комиссын ярилцлага;

ТАВ. ДОКТОРЫН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ

МУИС болон ШУТИС-ийн тэргүүлэх чиглэлийн судалгааны сэдвээр эрдэм шинжилгээ, судалгааны ажилд хамтран ажиллаж байгаа бөгөөд тус сургалтын хөтөлбөрт тавигдах шаардлагыг бүрэн хангаж, сонгон шалгаруулалтад тэнцсэн багш, судлаачид Япон Улсын их, дээд сургуулийн Докторын сургалтын хөтөлбөрт хамрагдана.

Суралцах хугацаа: Япон Улсад - 3 жил

Хамрах хүрээ:

а/   Инженер, технологи, байгалийн ухааны чиглэлээр МУИС болон ШУТИС-д ажиллаж буй эрдэм шинжилгээний ажилтан, докторын зэрэггүй багш нар;

б/   МУИС болон ШУТИС-д инженер, технологи, байгалийн ухааны чиглэлээр хоёр их сургуулийн тэргүүлэх чиглэлийн судалгааны сэдвээр эрдэм шинжилгээ, судалгааны ажилд хамтран ажиллаж буйбагш, судлаачид, болон эрдэм шинжилгээний ажилтан;

Тавигдах шаардлага:

а/   Монгол Улсын иргэн байх;

б/   40 нас хүртэл;

в/   Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль болон гадаадын их, дээд сургуулийг инженер,технологи, байгалийн ухааны чиглэлээр суралцаж төгссөн байх;

г/    Бакалаврын дипломын голч дүн 3.0-аас дээш байх;

д/   Гадаад хэлний шалгалт: Япон хэлний түвшин тогтоох JLPT шалгалтын N2 түвшин, эсвэл Англи хэлний TOEFL шалгалтын оноо PBT-500, IELTS шалгалтын оноо 5.0 ба түүнээс дээш байх;

е/   Японы их, дээд сургуулиудад элсэн суралцах болзол хангаж, суралцах урилга хүлээн авсан байх;

ё/   Сургууль /ажлын газар/ нь докторын хөтөлбөрт суралцахыг дэмжсэн байх;

ж/  МУИС, ШУТИС-ийн тэргүүлэх чиглэлийн хамтарсан судалгаанд оролцдог байх;

з/   Суралцагчдад зээл олгох, эргэн төлүүлэх гэрээ болон уг гэрээний хавсралт болох үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээний нөхцлийг зөвшөөрсөн байх;

Бүрдүүлэх бичиг баримт:

а/   Анкет; /маягтын дагуу/

б/   Иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

в/   Бакалаврын дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

г/    Япон, эсвэл Англи хэлний түвшин тогтоох шалгалт өгсөн батламжийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /Сүүлийн 2 жилд өгсөн байх/;

д/   Япон талын их, дээд сургуулиас ирүүлсэн суралцах эрхийн бичиг;

е/   Сургуулийн /ажлын газрын/ тодорхойлолт;

ё/   Эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт;

ж/ Судалгааны ажлыг удирдаж буй хоёр талын их сургуулийн профессорын тодорхойлолт;

з/   Судалгааны ажлын төлөвлөгөө;

и/   Сургуулиа төгсөөдэх орондоо мэргэжлээрээ хэрхэн ажиллах тухайгаа Монгол-Англи, эсвэл Монгол-Япон хэл дээр бичсэн 700-800 үгтэй эссэ;

й/   Суралцагчдад зээл олгох, эргэн төлүүлэх гэрээ, уг гэрээний хавсралт болох үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээний нөхцлийг зөвшөөрсний үндсэн дээр элсэхийг хүссэн өргөдөл /Маягт харгалзахгүй/;

к/   3х4 хэмжээтэй 2 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан байх/;

л/   Бүртгэлийн хураамж;

Сонгон шалгаруулалт:

а/   Бичиг баримтын бүрдүүлэлт;

б/   Элсэлтийн комиссын ярилцлага;

ЗУРГАА. ЗЭРГИЙН БУС СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ

МУИС болон ШУТИС-ийн тэргүүлэх чиглэлийн судалгааны сэдвээр эрдэм шинжилгээ, судалгааны ажилд хамтран ажиллаж байгаа бөгөөд тус сургалтын хөтөлбөрт тавигдах шаардлагыг бүрэн хангаж, сонгон шалгаруулалтад тэнцсэн багш, судлаачид Япон Улсын их, дээд сургуульд урт болон богино хугацаагаар сургалт, судалгаанд хамрагдана.

Суралцах хугацаа: 

Япон Улсад - 1 жил хүртэл

Хамрах хүрээ:

а/   МУИС болон ШУТИС-т инженер, технологи, байгалийн ухааны чиглэлээр магистраас дээш зэрэгтэй ажиллаж, суралцаж байгаа багш, ажилтан;

б/   Төслийн хүрээнд нэр дэвшиж буй МУИС, ШУТИС-ийн тэргүүлэх чиглэлийн хамтарсан судалгааны багт хамрагдсан багш, судлаачид;

Тавигдах шаардлага:

а/   Монгол Улсын иргэн байх;

б/   Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль болон гадаадын их, дээд сургуулийг инженер,технологи, байгалийн ухааны чиглэлээр суралцаж төгссөн байх;

в/   Сургууль /ажлын газар/ нь зэргийн бус сургалтын хөтөлбөрт суралцахыг дэмжсэн байх;

г/    МУИС, ШУТИС-ийн тэргүүлэх чиглэлийн хамтарсан судалгаанд оролцдог байх;

д/   Гадаад хэлний мэдлэг: Англи, Япон хэлний дундаас дээш мэдлэгтэй байх;

е/   Судалгааны ажлын төлөвлөгөө, эрдэм шинжилгээний бүтээлтэй  байх;  

Бүрдүүлэх бичиг баримт:

а/   Анкет; /маягтын дагуу/

б/   Иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

в/   Сургуулийн /ажлын газрын/ тодорхойлолт;

г/    Сургуулийн батлан даалтын гэрээ;

д/   Эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт;

е/   Япон, эсвэл Англи хэлний түвшин тогтоох шалгалт өгсөн батламжийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /Сүүлийн 2 жилд өгсөн байх/;

ё/   Судалгааны ажлыг удирдаж буй хоёр талын их сургуулийн профессорын тодорхойлолт;

ж/ 3х4 хэмжээтэй 2 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан байх/;

з/   Бүртгэлийн хураамж;

Сонгон шалгаруулалт:

а/   Бичиг баримтын бүрдүүлэлт;

б/   Элсэлтийн комиссын ярилцлага;​

Бусад мэдээллүүд

Extension of Bid Submission Deadline

Default Image
The clarification deadline and the bid submission deadline…

"University fair 2017" Японы их дээд сургуулиудын өдөрлөг боллоо

Боловсрол, Соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас хэрэгжүүлж…

Хамтарсан бакалаврын сургалтын хөтөлбөр

Суралцагчдад тавих шаардлагыг бүрэн хангаж, шалгалтад…

Төслийн багийнхан Хамтарсан судалгааны 20-н багтай уулзлаа.

2017 оны 10-р сарын 27-ноос 11-р сарын 8-ны өдрүүдэд…

УРАН ИЛТГЭЛИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

Монгол Японы Залуучуудын Хамтын Ажиллагааг Дэмжих Төвөөс…

Тендерийн зар

The Ministry of Education, Culture, Science and Sports…

Тендерийн зар

The Ministry of Education, Culture, Science and Sports…

БҮРТГҮҮЛЭГЧДИЙН АНХААРАЛД

“Инженер, технологийн дээд боловсрол” төслийн…

Сургалтын хөтөлбөрийн танилцуулга.

Монгол Улсын Засгийн газар болон Япон Улсын Засгийн газар…

Япон хэлний багш сонгон шалгаруулж ажилд авна.

“ИНЖЕНЕР, ТЕХНОЛОГИЙН ДЭЭД БОЛОВСРОЛ” ТӨСЛИЙН КООСЭН,…

Урьдчилсан шалгалтын дүн гарлаа.

Хамтарсан бакалавр болон Коосэн хөтөлбөрт элсэгчдийн…

Элсэлт 2016

Хамтарсан бакалавр, Коосэн хөтөлбөрт элсэгчдийг сонгон…

НОБЕЛЫН ШАГНАЛТ АМАНО ХИРОШИ ПРОФЕССОР МОНГОЛД АЙЛЧИЛЛАА.

БСШУ-ны сайд Л.Гантөмөрийн урилгаар Япон улсын Нагояа их…

ЯПОН ХЭЛНИЙ УРАН ИЛТГЭЛИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

“Инженер, технологийн дээд боловсрол” төслийн Бэлтгэл…

Сагсан бөмбөгийн тэмцээнд урьж байна.

“ИНЖЕНЕР, ТЕХНОЛОГИЙН ДЭЭД БОЛОВСРОЛ” ТӨСЛИЙН…

Коосэн хөтөлбөрийн оюутнууд Япон улсад суралцахаар боллоо.

Коосэн хөтөлбөрийн оюутнууд Япон улсад суралцахаар боллоо.

Зээл олгох, Эргэн төлүүлэх гэрээ

Default Image
“ ИНЖЕНЕР, ТЕХНОЛОГИЙН ДЭЭД БОЛОВСРОЛ” ТӨСЛИЙН…

Хамтран хөтөлбөр хэрэгжүүлэгч

                    

Холбоо барих

Байгууллагын хаяг:

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ШУТИС-ийн Төв номын сангийн барилга 8-р хороо, 605 тоот


Утас: 11-315563

И-мэйл: piu1000@mecs.gov.mn, piu.heedproject@gmail.com


Элсэлт 2017