Эхлэл

2018 оны 4 дүгээр сарын 21-ний /Бямба/ гаригийн 09:00 цагт ШУТИС-ын хичээлийн II байранд явагдана.
Сорил эхлэхээс 30 минутын өмнө ирж бүртгүүлнэ үү.

Сорилд ирэхдээ дараах материалыг бүрдүүлнэ.
Үүнд:
- Бүртгэлийн хуудас
- Иргэний үнэмлэх /аваагүй иргэд төрсний гэрчилгээ/
- Бүртгэлийн хураамж төлсөн баримт
- Харандаа, бал

Японы их дээд сургууль,
Коосэн сургуульд инженерийн
мэргэжлээр суралцах хүсэлтэй
Ерөнхий Боловсролын Сургууль
төгсөгчдийг урьдчилсан сорилд
оролцохыг урьж байна.

БҮРТГЭЛ

2018/03/30-04/18

ХООРОНД ЯВАГДАНА

Цахимаар
бүртгүүлэх
холбоос

arrow
arrow

БСШУСЯ-наас хэрэгжүүлж буй 1000 инженер бэлтгэх “инженер, технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд Япон улсад суралцах багш, судлаач, оюутнуудад батламж гардуулав


2018 онд Япон улсад суралцахаар болсон Бакалаврын хамтарсан хөтөлбөрийн 56, магистр докторын хөтөлбөрийн 10 багш судлаач, Коосэн хөтөлбөрийн 30 оюутан нийт 96 оюутан, багш, судлаач нар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаагаас батламжаа өнөөдөр гардан авлаа.

Монгол Улсад өндөр мэдлэг, ур чадвар бүхий инженер, технологийн мэргэжилтэн бэлтгэх, инженерийн боловсролын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, багшлах хүний нөөцийг бэхжүүлэх, сургалтын орчныг шинэчлэх, чанарыг сайжруулах үүднээс Япон Улсад 1000-н инженер сургаж бэлтгэх зорилго бүхий “Инженер, технологийн дээд боловсрол” төсөл 4 дэх жилдээ амжилттай хэрэгжиж байна.

Монгол улсын их сургууль болон Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн тэргүүлэх чиглэлийн хамтарсан судалгаанд оролцдог тухайн их сургуулийн багш, судлаач нийт 10 хүн энэ удаад магистр, докторын сургалтын хөтөлбөрийн шалгуурыг хангаж Япон улсад суралцахаар болоод байна. Эдгээр хүмүүс нь Японы талын их, дээд сургууль, БСШУСЯ, болон ЖАЙКА байгууллагын зүгээс тавигдсан шаардлага, Япон-Англи хэлний мэдлэг зэргийг нь харгалзан сонгон шалгаруулсан болно.

Бакалаврын хамтарсан хөтөлбөрийн эхний элсэлтийн оюутнууд 2017 оны 11 сард Японы консорциумын 10-н их сургууль болох Нагаока технологийн их сургууль, Кюүшү их сургууль, Тоёохаши технологийн их сургууль, Киото технологийн их сургууль, Нагоя технологийн их сургууль, Китами технологийн их сургууль, Кумамото их сургууль, Кюүшү технологийн дээд сургууль, Вакаяма их сургууль, Ямагүчи их сургуулийн элсэлтийн шалгалтыг өгсөн билээ. Тус шалгалтад тэнцсэн 56 оюутан барилга, хүрээлэн буй орчны инженер, архитектур болон механик инженер мэргэжлээр Японы улсын их сургуулийн 3-р курст шилжин суралцах юм.           

Мөн “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн Коосэн хөтөлбөрийн хүрээнд Япон улсын Үндэсний технологийн коллеж/Коосэн-ий шалгалтад тэнцэж суралцах эрхээ авсан 30 оюутан Япон улсын 29 Коосэн сургуулийн 3 дугаар курст шилжин суралцаж нарийн мэргэжлийн техникийн мэргэжилтэн болж төгсөх юм.

2018 онд Япон улсад суралцахаар болсон Бакалаврын хамтарсан хөтөлбөрийн 56, магистр докторын хөтөлбөрийн 10 багш судлаач, Коосэн хөтөлбөрийн 30-н оюутан нийт 96-н оюутан, багш, судлаач нар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаагаас 2018 оны 03 сарын 14-ний өдөр батламжаа гардан авлаа. Уг ёслолын ажиллагаанд БСШУСЯ, Японы элчин сайдын яам, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага, МУИС, ШУТИС-ийн төлөөлөл оролцов.

Төсөл хэрэгжиж эхэлснээс хойш буюу 2014 оноос 2017 он хүртэлх хугацаанд нийт 273 хүн Япон улсад суралцаж буй бол 2018 онд 96 хүн ийнхүү батламжаа гардан авч нийт 371 багш, судлаач, оюутан төсөлд хамрагдаад байгаа юм.

Мэдээ мэдээлэл

БСШУСЯ-наас хэрэгжүүлж буй 1000 инженер бэлтгэх “инженер, технологийн дээд боловсрол” төслийн…

2018 онд Япон улсад суралцахаар болсон Бакалаврын хамтарсан хөтөлбөрийн 56, магистр докторын…

"University fair 2017" Японы их дээд сургуулиудын өдөрлөг боллоо

Боловсрол, Соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас хэрэгжүүлж…

Төслийн багийнхан Хамтарсан судалгааны 20-н багтай уулзлаа.

2017 оны 10-р сарын 27-ноос 11-р сарын 8-ны өдрүүдэд…

УРАН ИЛТГЭЛИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

Монгол Японы Залуучуудын Хамтын Ажиллагааг Дэмжих Төвөөс…

Сургалтын хөтөлбөрийн танилцуулга.

Монгол Улсын Засгийн газар болон Япон Улсын Засгийн газар…

Урьдчилсан шалгалтын дүн гарлаа.

Хамтарсан бакалавр болон Коосэн хөтөлбөрт элсэгчдийн…

Хөтөлбөрүүд

Бакалаврын хамтарсан сургалтын хөтөлбөрийн оюутнууд, эцэг эх, багш нартай уулзалт зохион байгууллаа.

Бакалаврын хамтарсан сургалтын хөтөлбөрийн оюутнууд, эцэг эх, багш нартай уулзалт зохион байгууллаа.

Хамтарсан бакалаврын сургалтын хөтөлбөр

Суралцагчдад тавих шаардлагыг бүрэн хангаж, шалгалтад…

Коосэн хөтөлбөрийн оюутан илтгэлийн тэмцээнд түрүүлэв.

Монгол дахь Японы элчин сайдын яамнаас уламжлал болгон…

Коосэн сургалтын хөтөлбөр

Улс орны эдийн засгийн хөгжилд инженер, технологийн…

Коосэн сургуулийн талаар

Коосэн сургууль нь Японы аж үйлдвэрийн салбарт эрэлт…

Докторын сургалтын хөтөлбөр

Монгол Улсын их сургууль болон Шинжлэх ухаан, технологийн…

Магистрын сургалтын хөтөлбөр

Монгол Улсын их сургууль болон Шинжлэх ухаан, технологийн…

Зарлал, тендер

Тендерийн зар

The Ministry of Education, Culture, Science and Sports…

Тендерийн зар

The Ministry of Education, Culture, Science and Sports…

БҮРТГҮҮЛЭГЧДИЙН АНХААРАЛД

“Инженер, технологийн дээд боловсрол” төслийн…

Япон хэлний багш сонгон шалгаруулж ажилд авна.

“ИНЖЕНЕР, ТЕХНОЛОГИЙН ДЭЭД БОЛОВСРОЛ” ТӨСЛИЙН КООСЭН,…

Элсэлт 2016

Хамтарсан бакалавр, Коосэн хөтөлбөрт элсэгчдийг сонгон…

Хамтран хөтөлбөр хэрэгжүүлэгч

                    

Холбоо барих

Байгууллагын хаяг:

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ШУТИС-ийн Төв номын сангийн барилга 8-р хороо, 605 тоот


Утас: 11-315563

И-мэйл: piu1000@mecs.gov.mn, piu.heedproject@gmail.com


2018 Элсэлтийн сорилын зар