Төслийн тухай

Сургалтын хөтөлбөрийн танилцуулга.

Монгол Улсын Засгийн газар болон Япон Улсын Засгийн газар хооронд байгуулсанзээлийн хэлэлцээрийн дагуу Боловсрол, соёл шинжлэх ухааны яам нь 2014 оны 04 дүгээр сараас эхлэн “Инженер, технологийн дээд боловсрол” төслийг амжилттай хэрэгжүүлж байна. 

Төслийн хүрээнд 2016-2017 оны хичээлийн жилд дараах 2 сургалтын хөтөлбөрт инженер, технологийн чиглэлээр суралцах хүсэлтэй суралцагчийг элсүүлнэ.

  1. Коосэн сургалтын хөтөлбөр

Монгол Улсын аж үйлдвэрийн салбарын чадварлаг хүний нөөцийг богино хугацаанд бэлтгэх үүднээс Японы Коосэн сургууль буюу Техник, мэргэжлийн коллежид оюутан шилжүүлэн сургах зорилготой юм.

Суралцагчдад тавигдах шаардлагыг бүрэн хангаж, сонгон шалгаруулалтад тэнцсэн оюутан ШУТИС дээр хэрэгжиж буй 1.5 жилийн Япон хэлний түргэвчилсэн сургалтад хамрагдан амжилттай суралцаж, Японд суралцах шалгалт өгч тодорхой түвшин хангасан тохиолдолд кредит дүйцүүлэн Коосэн сургуулийн 3-р курст шилжин суралцах бөгөөд барилга архитектур, механик инженерчлэл, цахилгаан электроник, мэдээлэл, холбоо сүлжээний инженерчлэл, материалын инженерчлэл зэрэг мэргэжлээр Япон Улсад 3 жил суралцан техникийн дээд боловсрол эзэмшинэ.

Монголд суралцах 1.5 жилийн сургалтын төлбөрийг оюутан өөрөө хариуцах бөгөөд Японд суралцах хугацааны сургалтын төлбөр, амьжиргааны зардал, Японд зорчих онгоцны тийзийн зардал зэргийг Сургалтын төрийн сангийн зээл хэлбэрээр олгоно. Оюутнууд төгсөж ирээд өөрийн эзэмшсэн мэргэжлээрээ 5-аас доошгүй жил эх орондоо үр бүтээлтэй ажилласан тохиолдолд уг зээл нь тэтгэлэг болно.

Элсүүлэх мэргэжлийн чиглэл:

·  Барилгын инженер

·  Эрчим хүчний инженер

·  Цахилгааны инженер

·  IT инженер

·  Архитектур

·  Механикийн инженер

·  Хүрээлэн буй орчны инженер

Дээрх мэргэжлээр Япон улсын Коосэн сургуульд шилжин элсэн суралцах боломжтой.

  1. Хамтарсан бакалаврын сургалтын хөтөлбөр

Монгол Улсын инженер, технологийн дээд боловсролын чанарыг сайжруулан өрсөлдөх чадварыг бэхжүүлэх ажлын хүрээнд ШУТИС болон Японы их, дээд сургуулийн консорциумын гишүүн 6 сургуультай хамтран Хамтарсан бакалаврын сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Суралцагчдад тавих шаардлагыг бүрэн хангаж, сонгон шалгаруулалтад тэнцсэн оюутан Хамтарсан бакалаврын сургалтын хөтөлбөрт элсэн суралцана. ШУТИС-ийн Барилга, архитектурын сургууль болон Механик тээврийн сургууль дээр хэрэгжих 2.5 жилийн сургалтын хөтөлбөрт хамрагдан амжилттай суралцсан оюутан кредит дүйцүүлэн Японы инженер, технологийн их дээд сургуулийн 3-р курст шилжин суралцах бөгөөд Япон Улсад 2 жил суралцан хоёр улсын их сургуулийн бакалаврын зэргийн дипломтой төгсөнө.

Монголд суралцах 2.5 жилийн хугацааны сургалтын төлбөрийг оюутан өөрөө хариуцах бөгөөд Японд суралцах хугацааны сургалтын төлбөр, амжиргааны зардал, Японд зорчих онгоцны тийзийн зардал зэргийг Сургалтын төрийн сангийн зээл хэлбэрээр олгоно. Оюутнууд төгсөж ирээд өөрийн эзэмшсэн мэргэжлээрээ 5-аас доошгүй жил эх орондоо үр бүтээлтэй ажилласан тохиолдолд уг зээл нь тэтгэлэг болно.

Элсүүлэх мэргэжлийн чиглэл:

  • Барилга, хүрээлэн буй орчны инженер
  • Архитектур
  • Механикийн инженер

Дээрх мэргэжлээр Япон улсын их, дээд сургуульд шилжин суралцах боломжтой.

  • Нагаокагийн технологийн их сургууль
  • Тоёохашигийн технологийн их сургууль
  • Кюүшүгийн их сургууль
  • Нагояагийн технологийн дээд сургууль
  • Киотогийн технологийн дээд сургууль
  • Китамигийн  технологийн дээд сургууль

Урьдчилсан шалгалтанд 50-иас дээш оноо авсан шалгуулагч Коосэн сургалтын хөтөлбөрт ЭЕШ-ийн Математик, Физикийн хичээлээр 650-аас дээш оноо, Хамтарсан бакалаврын сургалтын хөтөлбөрт ЭЕШ-ийн Математик, Физикийн хичээлээр 680-аас дээш оноо авсан тохиолдолд тус хөтөлбөрүүдэд онооны дарааллаар жагсан элсэн суралцах боломжтой.

Бусад мэдээллүүд

Шалгалт

Default Image
<iframe width="560" height="315"…

"University fair 2017" Японы их дээд сургуулиудын өдөрлөг боллоо

Боловсрол, Соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас хэрэгжүүлж…

Хамтарсан бакалаврын сургалтын хөтөлбөр

Суралцагчдад тавих шаардлагыг бүрэн хангаж, шалгалтад…

Төслийн багийнхан Хамтарсан судалгааны 20-н багтай уулзлаа.

2017 оны 10-р сарын 27-ноос 11-р сарын 8-ны өдрүүдэд…

УРАН ИЛТГЭЛИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

Монгол Японы Залуучуудын Хамтын Ажиллагааг Дэмжих Төвөөс…

Тендерийн зар

The Ministry of Education, Culture, Science and Sports…

Тендерийн зар

The Ministry of Education, Culture, Science and Sports…

БҮРТГҮҮЛЭГЧДИЙН АНХААРАЛД

“Инженер, технологийн дээд боловсрол” төслийн…

Сургалтын хөтөлбөрийн танилцуулга.

Монгол Улсын Засгийн газар болон Япон Улсын Засгийн газар…

Япон хэлний багш сонгон шалгаруулж ажилд авна.

“ИНЖЕНЕР, ТЕХНОЛОГИЙН ДЭЭД БОЛОВСРОЛ” ТӨСЛИЙН КООСЭН,…

Урьдчилсан шалгалтын дүн гарлаа.

Хамтарсан бакалавр болон Коосэн хөтөлбөрт элсэгчдийн…

Элсэлт 2016

Хамтарсан бакалавр, Коосэн хөтөлбөрт элсэгчдийг сонгон…

НОБЕЛЫН ШАГНАЛТ АМАНО ХИРОШИ ПРОФЕССОР МОНГОЛД АЙЛЧИЛЛАА.

БСШУ-ны сайд Л.Гантөмөрийн урилгаар Япон улсын Нагояа их…

ЯПОН ХЭЛНИЙ УРАН ИЛТГЭЛИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

“Инженер, технологийн дээд боловсрол” төслийн Бэлтгэл…

Хамтран хөтөлбөр хэрэгжүүлэгч

                    

Холбоо барих

Байгууллагын хаяг:

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ШУТИС-ийн Төв номын сангийн барилга 8-р хороо, 605 тоот


Утас: 11-315563

И-мэйл: piu1000@mecs.gov.mn, piu.heedproject@gmail.com


2018 Элсэлтийн сорилын зар