Докторын сургалтын хөтөлбөр

http://www.zoofirma.ru/

Монгол Улсын их сургууль болон Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн инженер, технологи, байгалийн ухааны салбарын хүний нөөцийн чанарыг сайжруулах, сургалт судалгааны арга барилыг олон улсын жишигт хүргэх зорилгоор Япон Улсын их, дээд сургуулиудад 60 багш, судлаачдыг докторын сургалтад хамруулна.

 МУИС болон ШУТИС-ийн тэргүүлэх чиглэлийн судалгааны сэдвээр эрдэм шинжилгээ, судалгааны ажилд хамтран ажиллаж байгаа бөгөөд тус сургалтын хөтөлбөрт тавигдах шаардлагыг бүрэн хангаж, сонгон шалгаруулалтад тэнцсэн багш, судлаачид сургалтын төрийн сан болон захиалагч байгууллагтайгаа гурвалсан гэрээ хийж, сургуулиа амжилттай төгссөний дараа захиалагч байгууллагадаа доод тал нь 5 жил үр бүтээлтэй ажиллах ёстой.

Суралцах хугацаа:

Япон Улсад - 3 жил

Хамрах хүрээ:

а/   Инженер, технологи, байгалийн ухааны чиглэлээр МУИС болон ШУТИС-д ажиллаж буй эрдэм шинжилгээний ажилтан, докторын зэрэггүй багш нар;

б/   МУИС болон ШУТИС-д инженер, технологи, байгалийн ухааны чиглэлээр хоёр их сургуулийн тэргүүлэх чиглэлийн судалгааны сэдвээр эрдэм шинжилгээ, судалгааны ажилд хамтран ажиллаж буй багш, судлаачид, болон эрдэм шинжилгээний ажилтан;

Тавигдах шаардлага:

а/   Монгол Улсын иргэн байх;

б/   40 нас хүртэл;

в/   Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль болон гадаадын их, дээд сургуулийг инженер, технологи, байгалийн ухааны чиглэлээр суралцаж төгссөн байх;

г/    Бакалаврын дипломын голч дүн 3.0-аас дээш байх;

д/   Гадаад хэлний шалгалт: Япон хэлний түвшин тогтоох JLPT шалгалтын N2 түвшин, эсвэл Англи хэлний TOEFL шалгалтын оноо PBT-500, IELTS шалгалтын оноо 5.0 ба түүнээс дээш байх;

е/   Японы их, дээд сургуулиудад элсэн суралцах болзол хангаж, суралцах урилга хүлээн авсан байх;

ё/   Сургууль /ажлын газар/ нь докторын хөтөлбөрт суралцахыг дэмжсэн байх;

ж/  МУИС, ШУТИС-ийн тэргүүлэх чиглэлийн хамтарсан судалгаанд оролцдог байх;

з/   Суралцагчдад зээл олгох, эргэн төлүүлэх гэрээ болон уг гэрээний хавсралт болох үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээний нөхцлийг зөвшөөрсөн байх;

Бүрдүүлэх бичиг баримт:

а/   Анкет; /маягтын дагуу/

б/   Иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

в/   Бакалаврын дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

г/    Япон, эсвэл Англи хэлний түвшин тогтоох шалгалт өгсөн батламжийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /Сүүлийн 2 жилд өгсөн байх/;

д/   Япон талын их, дээд сургуулиас ирүүлсэн суралцах эрхийн бичиг;

е/   Сургуулийн /ажлын газрын/ тодорхойлолт;

ё/   Эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт;

ж/  Судалгааны ажлыг удирдаж буй хоёр талын их сургуулийн профессорын тодорхойлолт;

з/   Судалгааны ажлын төлөвлөгөө;

и/   Сургуулиа төгсөөд эх орондоо мэргэжлээрээ хэрхэн ажиллах тухайгаа Монгол-Англи, эсвэл Монгол-Япон хэл дээр бичсэн 700-800 үгтэй эссэ;

й/   Суралцагчдад зээл олгох, эргэн төлүүлэх гэрээ, уг гэрээний хавсралт болох үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээний нөхцлийг зөвшөөрсний үндсэн дээр элсэхийг хүссэн өргөдөл /Маягт харгалзахгүй/;

к/   3х4 хэмжээтэй 2 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан байх/;

л/   Бүртгэлийн хураамж;

Сонгон шалгаруулалт:

а/   Бичиг баримтын бүрдүүлэлт;

б/   Элсэлтийн комиссын ярилцлага;

Бүртгүүлэх