Коосэн сургуулийн талаар

http://www.zoofirma.ru/

Коосэн сургууль нь Японы аж үйлдвэрийн салбарт эрэлт хэрэгцээ ихтэй инженер, технологийн мэргэжилтнүүдийг бэлтгэх зорилгоор бүрэн бус дунд боловсрол эзэмшигчдийг элсүүлэн 5 жилийн турш бакалаврын бус мэргэжлийн сургалт явуулдаг боловсролын байгууллага юм. Эдүгээ Япон улсын хэмжээнд нийт 57 сургууль (Улсын 51, олон нийтийн 3, хувийн 3) боловсрол сургалтын үйл ажиллагаа явуулж байна.

Коосэн сургуулийн онцлог:

Туршилт, дадлага голлон суралцагчдын сурах идэвхийг хөгжүүлэн, урлан бүтээх, шинийг санаачлах сонирхлыг төрүүлэх, ур чадвар эзэмшүүлэхэд чиглэсэн хичээлийн хөтөлбөрийн дагуу мэргэжлийн өндөр түвшинд сургалт явуулж, бакалаврын өмнөх техникийн боловсрол олгодог.

Цөөхөн оюутнаар анги бүрдүүлэх бөгөөд Японы аж үйлдвэрийн салбарт нэр цуутай профессор, докторын зэрэг бүхий мэргэжилтэн багш, инженерүүд багшилдаг.

Туршилт, практик дадлагыг чанарын өндөр түвшинд хийх хамгийн сүүлийн үеийн техник хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр иж бүрэн хангагдсан. 

Их сургуультай ижил түвшинд дипломын ажил хийлгэдэг.

Иж бүрэн тоноглогдсон оюутны дотуур байраар хангадаг.