ЯПОН ХЭЛНИЙ УРАН ИЛТГЭЛИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

http://www.zoofirma.ru/

“Инженер, технологийн дээд боловсрол” төслийн Бэлтгэл Коосэн хөтөлбөрийн оюутнууд Япон хэлний уран илтгэлийн тэмцээнд амжилттай оролцлоо. 
Үүнд: 1 дүгээр дамжааны оюутан Ц.Барсболд 2015 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр Монгол Японы Залуучуудын Хамтын Ажиллагааг Дэмжих Төвөөс зохион байгуулсан 2 дахь удаагийн уран илтгэлийн тэмцээнд амжилттай оролцон шагналт 3-р байр эзлэв. 
Мөн 2-р курсын оюутан Ц.Энхгэрэл ШУТИС-ийн Гадаад Хэлний Институтээс зохион байгуулсан “Япон хэлээр хэн уран илтгэх вэ?” 14 дэх удаагийн уралдаанд амжилттай оролцон 2-р байр эзлэв. Тус уралдаанд Монгол улсын их, дээд сургуулийн 1-4 дамжааны оюутан залуус оролцсон юм.

Эдгээр оюутнууд нэг жил хагасын хугацаанд Япон хэлийг ийнхүү сайн суралцаж амжилт гаргасанд баяр хүргэж, цаашдын сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.