НОБЕЛЫН ШАГНАЛТ АМАНО ХИРОШИ ПРОФЕССОР МОНГОЛД АЙЛЧИЛЛАА.

http://www.zoofirma.ru/

БСШУ-ны сайд Л.Гантөмөрийн урилгаар Япон улсын Нагояа их сургуулийн доктор, профессор, Нобелын шагналт Амано Хироши Монгол улсад 3 хоног айлчиллаа.Нагояа их сургууль нь 6 Нобелын шагналтан түрүүлсэн бөгөөд Амано профессортой хамт Нагояа их сургуулийн ерөнхийлөгч Мацуо Сэйчи болон тус сургуулийн удирдлагууд Монгол улсад айлчилсан юм.

Профессор Амано Хироши нь Цэнхэр Лед гэрлийг 1986 онд анх зохион бүтээж, 2014 онд Физикийн салбараас өөрийн багш  Isamu Akasaki болон Профессор Shuji Nakamura –ын хамтаарНобелын шагнал хүртсэн юм.

Цэнхэр Лед гэрлийг зохион бүтээснээр өнөөдрийн бидний амьдралын салшгүй хэсэг болсон хавтгай дэлгэц, гар утас, таблетууд болон гэрлийн лампууд өнөөдрийн хөгжилд хүрсэн юм.

Эдийн засгийн зүгээс нь харахад 2013 оны байдлаар дэлхийд 277 тэрбум долларын зах зээл, 250,000 ажлын байрыг бий болгоод байна.

2014 онд зах зээлд борлуулагдсан гэрлийн лампны 32% нь ЛЕД гэрэл бөгөөд эрчим хүчний хэмнэлттэй технологи гэдгээрээ ирэх 5-10 жилд огцом өсөх хандлагатай байна. ЛЕД гэрэл нь энгийн гэрэлээс 100 дахин удаан асах боломжтой бөгөөд цахилгаан зарцуулалт нь 80% бага байдаг байна.

Дэлхийн нийт цахилгаан зарцуулалтын 20%-г гэрэлтүүлэг эзэлдэг бол ЛЕД гэрэл үүссэнээр энэ нь 4 хүртэлх хувиар буурах боломжтой болж байгаа юм.       

Профессор Амано Хироши нь Монгол улсад 3 хоногийн айлчлал хийсэн бөгөөд айлчлалын хүрээнд Монгол улсын ерөнхий сайд Ч.Сайханбилэг болон БСШУ-ны сайд Л.Гантөмөртэй уулзаж Монгол улсад ЛЕД гэрлийг үр өгөөжтэй ашиглах талаар уулзалт хийж, Монголын эрдэмтэн, судлаач, оюутан, сурагч нарт “ ЛЕД ГЭРЛЭЭР ДЭЛХИЙГ ГЭРЭЛТҮҮЛЭХ НЬ” сэдвээр нээлттэй лекц уншсан юм.

Мөн Монгол улсын их сургууль болон Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн лабораторитай танилцаж Нагояа их сургуулийн болон өөрийн нэрэмжит лабораторит Монгол улсаас оюутан сургах хамтын ажиллагааг өргөжүүлэх юм. Ингэснээр Монголын эрдэмтэн, судлаач нар Нобелын шагналт профессорын лабораторит судалгаа хийх боломжтой болж байна.