Сургалтын хөтөлбөрийн танилцуулга.

http://www.zoofirma.ru/

Монгол Улсын Засгийн газар болон Япон Улсын Засгийн газар хооронд байгуулсанзээлийн хэлэлцээрийн дагуу Боловсрол, соёл шинжлэх ухааны яам нь 2014 оны 04 дүгээр сараас эхлэн “Инженер, технологийн дээд боловсрол” төслийг амжилттай хэрэгжүүлж байна. 

Төслийн хүрээнд 2016-2017 оны хичээлийн жилд дараах 2 сургалтын хөтөлбөрт инженер, технологийн чиглэлээр суралцах хүсэлтэй суралцагчийг элсүүлнэ.

  1. Коосэн сургалтын хөтөлбөр

Монгол Улсын аж үйлдвэрийн салбарын чадварлаг хүний нөөцийг богино хугацаанд бэлтгэх үүднээс Японы Коосэн сургууль буюу Техник, мэргэжлийн коллежид оюутан шилжүүлэн сургах зорилготой юм.

Суралцагчдад тавигдах шаардлагыг бүрэн хангаж, сонгон шалгаруулалтад тэнцсэн оюутан ШУТИС дээр хэрэгжиж буй 1.5 жилийн Япон хэлний түргэвчилсэн сургалтад хамрагдан амжилттай суралцаж, Японд суралцах шалгалт өгч тодорхой түвшин хангасан тохиолдолд кредит дүйцүүлэн Коосэн сургуулийн 3-р курст шилжин суралцах бөгөөд барилга архитектур, механик инженерчлэл, цахилгаан электроник, мэдээлэл, холбоо сүлжээний инженерчлэл, материалын инженерчлэл зэрэг мэргэжлээр Япон Улсад 3 жил суралцан техникийн дээд боловсрол эзэмшинэ.

Монголд суралцах 1.5 жилийн сургалтын төлбөрийг оюутан өөрөө хариуцах бөгөөд Японд суралцах хугацааны сургалтын төлбөр, амьжиргааны зардал, Японд зорчих онгоцны тийзийн зардал зэргийг Сургалтын төрийн сангийн зээл хэлбэрээр олгоно. Оюутнууд төгсөж ирээд өөрийн эзэмшсэн мэргэжлээрээ 5-аас доошгүй жил эх орондоо үр бүтээлтэй ажилласан тохиолдолд уг зээл нь тэтгэлэг болно.

Элсүүлэх мэргэжлийн чиглэл:

·  Барилгын инженер

·  Эрчим хүчний инженер

·  Цахилгааны инженер

·  IT инженер

·  Архитектур

·  Механикийн инженер

·  Хүрээлэн буй орчны инженер

Дээрх мэргэжлээр Япон улсын Коосэн сургуульд шилжин элсэн суралцах боломжтой.

  1. Хамтарсан бакалаврын сургалтын хөтөлбөр

Монгол Улсын инженер, технологийн дээд боловсролын чанарыг сайжруулан өрсөлдөх чадварыг бэхжүүлэх ажлын хүрээнд ШУТИС болон Японы их, дээд сургуулийн консорциумын гишүүн 6 сургуультай хамтран Хамтарсан бакалаврын сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Суралцагчдад тавих шаардлагыг бүрэн хангаж, сонгон шалгаруулалтад тэнцсэн оюутан Хамтарсан бакалаврын сургалтын хөтөлбөрт элсэн суралцана. ШУТИС-ийн Барилга, архитектурын сургууль болон Механик тээврийн сургууль дээр хэрэгжих 2.5 жилийн сургалтын хөтөлбөрт хамрагдан амжилттай суралцсан оюутан кредит дүйцүүлэн Японы инженер, технологийн их дээд сургуулийн 3-р курст шилжин суралцах бөгөөд Япон Улсад 2 жил суралцан хоёр улсын их сургуулийн бакалаврын зэргийн дипломтой төгсөнө.

Монголд суралцах 2.5 жилийн хугацааны сургалтын төлбөрийг оюутан өөрөө хариуцах бөгөөд Японд суралцах хугацааны сургалтын төлбөр, амжиргааны зардал, Японд зорчих онгоцны тийзийн зардал зэргийг Сургалтын төрийн сангийн зээл хэлбэрээр олгоно. Оюутнууд төгсөж ирээд өөрийн эзэмшсэн мэргэжлээрээ 5-аас доошгүй жил эх орондоо үр бүтээлтэй ажилласан тохиолдолд уг зээл нь тэтгэлэг болно.

Элсүүлэх мэргэжлийн чиглэл:

Дээрх мэргэжлээр Япон улсын их, дээд сургуульд шилжин суралцах боломжтой.

Урьдчилсан шалгалтанд 50-иас дээш оноо авсан шалгуулагч Коосэн сургалтын хөтөлбөрт ЭЕШ-ийн Математик, Физикийн хичээлээр 650-аас дээш оноо, Хамтарсан бакалаврын сургалтын хөтөлбөрт ЭЕШ-ийн Математик, Физикийн хичээлээр 680-аас дээш оноо авсан тохиолдолд тус хөтөлбөрүүдэд онооны дарааллаар жагсан элсэн суралцах боломжтой.