Эхлэл

“1,000 инженер” төслийн бакалаврын анхны төгсөгчид хос дипломоо гардан авлаа

“1,000 инженер” төслийн бакалаврын анхны төгсөгчид хос дипломоо гардан авлаа

“1,000 инженер” төслийн хамтарсан бакалаврын хөтөлбөрийн анхны төгсөгчид хос дипломоо гардан авлаа

"Инженер, технологийн дээд боловсрол" төслөөс Улсын онцгой комисст 10 сая төгрөгийн хандив өргөлөө

arrow
arrow

НОБЕЛЫН ШАГНАЛТ АМАНО ХИРОШИ ПРОФЕССОР МОНГОЛД АЙЛЧИЛЛАА.

БСШУ-ны сайд Л.Гантөмөрийн урилгаар Япон улсын Нагояа их сургуулийн доктор, профессор, Нобелын шагналт Амано Хироши Монгол улсад 3 хоног айлчиллаа.Нагояа их сургууль нь 6 Нобелын шагналтан түрүүлсэн бөгөөд Амано профессортой хамт Нагояа их сургуулийн ерөнхийлөгч Мацуо Сэйчи болон тус сургуулийн удирдлагууд Монгол улсад айлчилсан юм.

Профессор Амано Хироши нь Цэнхэр Лед гэрлийг 1986 онд анх зохион бүтээж, 2014 онд Физикийн салбараас өөрийн багш  Isamu Akasaki болон Профессор Shuji Nakamura –ын хамтаарНобелын шагнал хүртсэн юм.

Цэнхэр Лед гэрлийг зохион бүтээснээр өнөөдрийн бидний амьдралын салшгүй хэсэг болсон хавтгай дэлгэц, гар утас, таблетууд болон гэрлийн лампууд өнөөдрийн хөгжилд хүрсэн юм.

Эдийн засгийн зүгээс нь харахад 2013 оны байдлаар дэлхийд 277 тэрбум долларын зах зээл, 250,000 ажлын байрыг бий болгоод байна.

2014 онд зах зээлд борлуулагдсан гэрлийн лампны 32% нь ЛЕД гэрэл бөгөөд эрчим хүчний хэмнэлттэй технологи гэдгээрээ ирэх 5-10 жилд огцом өсөх хандлагатай байна. ЛЕД гэрэл нь энгийн гэрэлээс 100 дахин удаан асах боломжтой бөгөөд цахилгаан зарцуулалт нь 80% бага байдаг байна.

Дэлхийн нийт цахилгаан зарцуулалтын 20%-г гэрэлтүүлэг эзэлдэг бол ЛЕД гэрэл үүссэнээр энэ нь 4 хүртэлх хувиар буурах боломжтой болж байгаа юм.       

Профессор Амано Хироши нь Монгол улсад 3 хоногийн айлчлал хийсэн бөгөөд айлчлалын хүрээнд Монгол улсын ерөнхий сайд Ч.Сайханбилэг болон БСШУ-ны сайд Л.Гантөмөртэй уулзаж Монгол улсад ЛЕД гэрлийг үр өгөөжтэй ашиглах талаар уулзалт хийж, Монголын эрдэмтэн, судлаач, оюутан, сурагч нарт “ ЛЕД ГЭРЛЭЭР ДЭЛХИЙГ ГЭРЭЛТҮҮЛЭХ НЬ” сэдвээр нээлттэй лекц уншсан юм.

Мөн Монгол улсын их сургууль болон Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн лабораторитай танилцаж Нагояа их сургуулийн болон өөрийн нэрэмжит лабораторит Монгол улсаас оюутан сургах хамтын ажиллагааг өргөжүүлэх юм. Ингэснээр Монголын эрдэмтэн, судлаач нар Нобелын шагналт профессорын лабораторит судалгаа хийх боломжтой болж байна.

Мэдээ мэдээлэл

78gl8w 002 x974

Инженер, технологийн дээд боловсрол" төслөөс Улсын онцгой комисст 10 сая төгрөгийн хандив өргөлөө

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны харьяа “Инженер, технологийн дээд боловсрол”…

Хөтөлбөрүүд

БАКАЛАВРЫН ХАМТАРСАН ХӨТӨЛБӨРИЙН ТАНИЛЦУУЛГА

Бакалаврын хамтарсан хөтөлбөрийн танилцуулга

Суралцагчдад тавих шаардлагыг бүрэн хангаж, шалгалтад тэнцсэн оюутан ШУТИС дээр хэрэгжих хос…

"1000 Инженер" Ажлын байрны өдөрлөг

job fair 1
"1000 Инженер" Ажлын байрны өдөрлөг

Хамтарсан бакалаврын сургалтын хөтөлбөр

Суралцагчдад тавих шаардлагыг бүрэн хангаж, шалгалтад…

Коосэн хөтөлбөрийн оюутан илтгэлийн тэмцээнд түрүүлэв.

Монгол дахь Японы элчин сайдын яамнаас уламжлал болгон…

Коосэн сургалтын хөтөлбөр

Улс орны эдийн засгийн хөгжилд инженер, технологийн…

Коосэн сургуулийн талаар

Коосэн сургууль нь Японы аж үйлдвэрийн салбарт эрэлт…

Зарлал, тендер

Default Image

INVITATION TO BID "Science and engineering equipment for laboratories"

INVITATION TO BID Loan Agreement No.: MON –P11 IFB No: MJEED-B3/20220531-3 Description: Science and…

Ажлын зар

Default Image
“ИНЖЕНЕР, ТЕХНОЛОГИЙН ДЭЭД БОЛОВСРОЛ” ТӨСӨЛ…

АЖЛЫН БАЙРНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ 2019/05/14

Default Image
“ИНЖЕНЕР, ТЕХНОЛОГИЙН ДЭЭД БОЛОВСРОЛ” ТӨСӨЛ…

АЖЛЫН БАЙРНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ 2019/04/17

Default Image
“ИНЖЕНЕР, ТЕХНОЛОГИЙН ДЭЭД БОЛОВСРОЛ” ТӨСӨЛ…

АЖЛЫН БАЙРНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ 2019/03/26

Default Image
ИНЖЕНЕР, ТЕХНОЛОГИЙН ДЭЭД БОЛОВСРОЛ” ТӨСӨЛ…

АЖЛЫН БАЙРНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ 2019/03/04

Default Image
“ИНЖЕНЕР, ТЕХНОЛОГИЙН ДЭЭД БОЛОВСРОЛ” ТӨСӨЛ…

Хамтран хөтөлбөр хэрэгжүүлэгч

                    

Холбоо барих

Байгууллагын хаяг:

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ШУТИС-ийн Төв номын сангийн барилга 8-р хороо, 605 тоот


Утас: 11-315563

И-мэйл: piu1000@mecs.gov.mn, piu.heedproject@gmail.com


2018 Элсэлтийн сорилын зар