Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны харьяа “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн хамт олон 2020.06.30-нд Монгол Улсын онцгой комисст 10,000,000 /Арван сая/ төгрөгийн хандив өргөлөө.
Тус төслийн сургалтын хөтөлбөрүүдэд суралцаж буй оюутнуудын эцэг эх санаачлан “Сайхан сэтгэлийг түгээе” хадивын уриалгийг 06 дугаар сарын 05-наас 22-ны өдрийг дуустал зарласан байна.
“Инженер, технологийн дээд боловсрол” төслийг төлөөлж Зохицуулагч Д.Намсрай тэргүүтэй албан хаагчид, оюутнуудын эцэг эх, багш нарын төлөөлөл талархлын мөнгөн хандивыг Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, Улсын онцгой комиссын шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр нарт гардуулан өгсөн юм.
Хандив өргөгчид, дэлхий нийтэд тархаад буй “COVID-19” цар тахлын энэ хүнд цаг үед эх орон, ард иргэдийнхээ төлөө амрах цагийг умартан, зориг зүрхээ дайчлан аюулт өвчний халдварыг хүн амын дунд тархаалгүй, хичээл зүтгэл гарган ажиллаж буй Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой коммис, Эрүүл мэндийн салбарын нийт албан хаагчиддаа гүн талархал илэрхийлж байгаагаа мөн илэрхийлсэн.
Мөн үеэр, Төслийн зохицуулагч Д.Намсрай “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн Коосэн болон Бакалаврын хамтарсан хөтөлбөрт хамрагдан Япон Улсад суралцаж 2020 оны 04 дүгээр сард төгссөн нийт 67 төгсөгч энэ сард эх орондоо ирлээ. Тэд Ковид-19 цар тахалтай холбоотой нөхцөл байдлаас үүдэн Япон Улсаас эх орондоо ирж чадахгүй байсан юм. Бид төгсөгчдийнхөө эрүүл, аюулгүй байдлыг хангах үүднээс боломжтой бүхий л арга хэмжээг цаг тухай бүрт авч шуурхай ажилласан. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамаараа дамжуулан Улсын онцгой комисст хүсэлт хүргүүлсний дагуу 06-р сарын 11 болон 20-ны өдрүүдийн нислэгт манай оюутнуудыг багтаан эх оронд нь авчирсанд оюутнуудын гэр бүлийн өмнөөс гүн талархал илэрхийлж байна” хэмээн онцоллоо.
Уулзалтын үеэр, Улсын онцгой комиссын төлөөлөгчид, “Цар тахлын энэ хүнд цаг үед бидэнд урам зориг, ажиллах эрч хүч, чин сэтгэлийн талархал илэрхийлж буй “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн нийт хамт олонд баярлаж талархсанаа илэрхийлж, эх орныхоо аж үйлдвэрийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулж буй тус төслийн нийт хамт олонд ажлын амжилт хүсэж талархал гардуулав.
Байгууллагын хаяг:
Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ШУТИС-ийн Төв номын сангийн барилга 8-р хороо, 605 тоот
Утас: 11-315563
И-мэйл: piu1000@mecs.gov.mn, piu.heedproject@gmail.com