Зээл олгох, Эргэн төлүүлэх гэрээ

Зээл олгох, Эргэн төлүүлэх гэрээ

“ ИНЖЕНЕР, ТЕХНОЛОГИЙН ДЭЭД БОЛОВСРОЛ” ТӨСЛИЙН САНХҮҮЖИЛТЭЭР ЯПОН УЛС /КООСЭН ХӨТӨЛБӨР, БАКАЛАВРЫН ХАМТАРСАН ХӨТӨЛБӨР, МАГИСТР, ДОКТОРЫН ХӨТӨЛБӨР/-Д СУРАЛЦАГЧДАД ЗЭЭЛ ОЛГОХ, ЭРГЭН ТӨЛҮҮЛЭХ ГЭРЭЭ

20....оны ….  дугаар                     Дугаар….                                                Улаанбаатар хот

сарын … -ны өдөр

НЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

1.1.“Инженер, технологийн дээд боловсрол” төслийн санхүүжилтээр Япон Улс  /коосэн хөтөлбөр, бакалаврын хамтарсан хөтөлбөр, магистр, докторын хөтөлбөр, /-т суралцагчдын суралцах хугацаандаа сургалтын төлбөрийн болон амьжиргааны зардал, замын зардлын зориулалтаар авсан санхүүжилтийг эргэж төлөгдөх баталгааг хангах, зээл олгох харилцааг зохицуулж, оролцогч талуудын эрх, үүргийг тодорхойлоход гэрээний зорилго оршино.

1.2. Боловсролын зээлийн сан ,……………..……….. их сургууль /захиалагч байгууллага/, суралцагчийн хооронд байгуулсан гэрээ нь Боловсрол, шинжлэх ухааны яамны сайдын 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдөр баталсан “Инженер, технологийн дээд боловсрол төслийн санхүүжилтээр “Япон Улсад инженер, технологийн чиглэлээр коосэн, хамтарсан бакалавр, магистр, доктор, зэргийн бус сургалтын хөтөлбөрт оюутан суралцуулах журам”-аар (цаашид “журам” гэнэ) зохицуулагдана.

1.3. Энэхүү гэрээг нэг талаас Боловсролын зээлийн сангийн нэрийн өмнөөс ............................ албан тушаалын ажилтай  ....................................... /ургийн овог/..................................... /эцэг /эх/-ийн нэр/ ............................................ /өөрийн нэр/, нөгөө талаас ……………….. их сургуулийн /захиалагч байгууллагын/ нэрийн өмнөөс ………… албан тушаалын ажилтай  .............................. /ургийн овог/.................................... /эцэг/эх/-ийн нэр/ .............................. /өөрийн нэр/, гуравдагч талаас суралцагч …………… аймаг (хот) ………………. сум (дүүрэг) ……. баг (хороо) гудамж ……………… хорооллын …….. байрны …… тоотод оршин суугч …………….. регистрийн дугаартай ………………. /ургийн овог/ ………………. /эцэг/эх/-ийн нэр/ …………………. /өөрийн нэр/ нь (цаашид “суралцагч” гэнэ) Япон Улсын ………………………. сургуулийн ……………………/коосэн хөтөлбөр, бакалаврын хамтарсан хөтөлбөр, магистр, докторын хөтөлбөр/-т ………………………………………………….мэргэжлээр …… /……./ жил суралцан төгсөж ирэхээр дараахь эрх, үүргийг харилцан хүлээн зөвшөөрч энэхүү гэрээг байгуулав.

1.4. Энэхүү гэрээг 4 хувь үйлдэж Боловсролын зээлийн сан, ………………….. их сургууль /захиалагч байгууллага/, Улсын бүртгэлийн холбогдох байгууллага, суралцагч  тус бүр гэрээний хугацааг дуустал хадгална.

1.5. Энэхүү гэрээтэй холбогдсон маргаантай асуудлыг талууд харилцан тохиролцож чадахгүйд хүрвэл хуулийн байгууллагад хандан шийдвэрлүүлнэ.

1.6 Гэрээнд оролцогч талуудаас гэрээг цуцлах, дуусгавар болгох, түдгэлзүүлэх тухай хүсэлт, шийдвэр гаргасан тохиолдолд ажлын 5 өдөрт багтаан гэрээ байгуулагч нөгөө талуудад мэдэгдэнэ.

1.7. ”Инженер, технологийн дээд боловсрол төслийн санхүүжилтээр Япон Улсад  коосэн хөтөлбөр, бакалаврын хамтарсан хөтөлбөр, магистр, докторын хөтөлбөр, суралцагчдад зээл олгох, эргэн төлүүлэх тухай гэрээний хавсралт “Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ” нь энэхүү гэрээний салшгүй хэсэг байна.

1.8. Сургалтын төрийн сангаас суралцагчдад олгох зээлийн хэмжээ, санхүүжилтийн хуваарь:

      Хичээлийн   

жил, улирал

Зээлийн санхүүжилтийн хэмжээ /иенээр/

Нийт /иен/

Үүнээс:

Сургалтын төлбөрийн хэмжээ /иен/

Амьжиргааны зардлын хэмжээ /иен/

Замын зардлын төлбөр /иен/

1.

         

2.

         

3.

         

ХОЁР. БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ЭРХ, ҮҮРЭГ

2.1. Боловсролын зээлийн сан нь “Журам батлах тухай”  Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 19 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтад заасан эрх, үүргээс гадна дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

2.1.1. Энэхүү гэрээний 1.3 дахь хэсэгт заасан сургуульд суралцаж байгаа суралцагчид зээл олгохдоо /сургалтын төлбөр, амьжиргааны зардал, замын зардал/ “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн зээлийн хэлэлцээрт тусгагдсан  санхүүжилтийн хэмжээг баримтлана.

2.1.2. Энэхүү гэрээнд заасан сургалтын төлбөрийн болон амьжиргааны зардлын зээлийг Япон Улсын  сургууль /коосэн, их, дээд сургууль/-ийн нэхэмжлэлийг үндэслэн сургалтын төлбөрийг суралцах сургуулийн дансанд, хүсвэл амьжиргааны зардлыг суралцагчийн харилцах дансанд бэлэн бусаар шилжүүлнэ.

2.1.3. Суралцагчийн суралцаж байгаа Япон Улсын сургууль /коосэн, их, дээд сургууль/-ийн тодорхойлолт /удирдагчийн тодорхойлолт/, сурлагын дүнг үндэслэн Төслийн нэгжтэй зөвшилцөн гэрээг сунгаж,  дараа жилийн төлбөрийг шилжүүлнэ.

2.1.4. Суралцагчийн сурлага, шилжилт хөдөлгөөн, дүнгийн байдлын талаар сургуулиас ирүүлсэн мэдээлэл, тодорхойлолтыг үндэслэн гэрээг сунгах, түдгэлзүүлэх, цуцлах, дуусгавар болгох арга хэмжээг авна.

2.1.5. Суралцагчид зээл олгох нийт хугацаа нь гэрээнд заасан хугацаанаас хэтрэхгүй байна.

 2.1.6. Суралцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зээлээ журмын дагуу буцаан төлж барагдуулаагүй нөхцөлд хуулийн байгууллагад хандан зээлийг төлүүлэх асуудлыг шийдвэрлүүлнэ.

2.1.7. Сургалтын гэрээнд сургалтын төлбөр, амьжиргааны зардал, замын зардлын тухай тэмдэглэл хийж баталгаажуулна.

2.1.8.Боловсролын зээлийн сан .......................... их сургууль /захиалагч байгууллага/-аас ирүүлсэн гэрээний дүгнэлтийг үндэслэн 5 жил үр бүтээлтэй ажилласан хүмүүсийг зээлээс чөлөөлүүлж, тэтгэлэг болгох саналыг Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тавьж шийдвэрлүүлнэ.

ГУРАВ. ..............................их сургууль / ЗАХИАЛАГЧ БАЙГУУЛЛАГА/ -ИЙН  ХҮЛЭЭХ ҮҮРЭГ, ХАРИУЦЛАГА

/коосэн сургалтын хөтөлбөрт хамаарахгүй/

3.1 ……………………………их сургууль /захиалагч байгууллага/ нь сургалтад хамрагдах хүсэлт гаргасан суралцагчдаас бичиг баримтыг хүлээн авч, сонгон шалгаруулалтанд оруулах хүсэлтээ Төслийн нэгжид хүргүүлнэ. Төслийн нэгж нь сонгон шалгаруулах журмын дагуу хянан, дүгнэлт гаргаж, Төслийн удирдах хороонд хүргүүлнэ.

3.2 ………………………их сургууль /захиалагч байгууллага/ нь зээлээр суралцагчдын хувийн мэдээллийг тухай бүр шинэчилж байх бөгөөд өөрийн цахим мэдээлэлд тавина.

3.3. Жил бүр гэрээний сунгалтыг хийх ба суралцагчийн сүүлийн улирлын сурлагын голч дүн босго шаардлагыг хангаагүй тохиолдолд гэрээг түдгэлзүүлэх саналыг Боловсролын зээлийн сан болон Төслийн нэгжид тавина.

3.4. …………………….. их сургууль /захиалагч байгууллага/ нь  суралцагчдын шилжилт хөдөлгөөний талаарх мэдээллийг  Боловсролын зээлийн санд тухай бүр албан ёсоор мэдээлж, сургуулиас хасагдсан, сургуулиа орхисон суралцагчийн мэдээллийг хугацаанд нь өгөөгүйн улмаас улсад учруулсан хохирлыг ………………..их сургууль /захиалагч байгууллага/ нь бүрэн хариуцан дараа улирлын санхүүжилтээс суутгуулж барагдуулна.

3.5. Суралцагчийг төгсөж ирэхэд нь гэрээнд заасан ажлын байраар баталгаатай хангана.

3.6. Суралцагч сургуулиа төгсөж ирээд ………………… их сургууль /захиалагч байгууллага/-д 5 жил тогтвор суурьшилтай ажиллуулаагүй тохиолдолд …………………….  их сургууль /захиалагч байгууллага/ хариуцлагыг бүрэн хүлээж, суралцагчийн сургалтын төлбөр, амьжиргааны зардал, замын зардлыг улсад бүрэн буцаан төлж барагдуулна.

3.7.Cуралцагч сургуулиа төгсөж ирээд ………………………….их сургууль /захиалагч байгуулага/-д ажиллаж байгаа эсэх талаар мэдээллийг Боловсролын зээлийн сан , Төслийн нэгжид жил бүрийн 12 дугаар сард таван жилийн хугацааны турш албан ёсоор ирүүлж байна.

3.8. Суралцагч ……………………….. их сургууль /захиалагч байгууллага/-д 5 жил үр бүтээлтэй ажилласан тохиолдолд түүний гэрээг дүгнэн,  зээлийг чөлөөлүүлэх талаар албан ёсоор тодорхойлолт гаргаж,  Боловсролын зээлийн сан, Төслийн нэгжид  ирүүлнэ.

ДӨРӨВ. СУРАЛЦАГЧИЙН ХҮЛЭЭХ ҮҮРЭГ, ХАРИУЦЛАГА

4.1. Миний бие ……. оны …. дүгээр сарын …..–ны өдрөөс эхлэн Япон  Улсын ……………………….. сургуулийн ……………. сургалтын хөтөлбөрт …………………………………………………………………………………………/мэргэжлээр/ амжилттай суралцаж гэрээний хугацаанд төгсөж эх орондоо ирээд, сургууль / захиалагч байгууллага/ -д мэргэжлээрээ таваас доошгүй жил ажиллаж, зээлийг эргэн төлөх нөхцөлийг тохирч энэхүү гэрээг байгуулав.

4.2. Өөрийн талаарх суралцаж буй Япон Улсын сургалтын байгууллагын албан ёсны тодорхойлолт, сургалтын дүнгийн жагсаалтын хамт улирал бүр цахим хэлбэрээр ирүүлж, гэрээгээ сунгуулахдаа Боловсролын зээлийн сан, Төслийн нэгж, ………………………….. их сургууль /захиалагч байгууллага/-д  хүргүүлнэ.

4.3. Суралцах хугацаандаа Япон Улсын  хууль тогтоомж, ёс заншил, хувийн сахилга хариуцлагыг чанд сахиж, сургалтын хөтөлбөрийн шаардлагыг тогтоосон хугацаанд ханган биелүүлж, тухайн мэргэжлээр инженер, технологийн боловсрол, мэдлэг, чадварыг бүрэн эзэмшинэ.

4.4. Суралцах хугацаандаа Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газрын иргэний бүртгэл мэдээлэлд хамрагдаж, байнгын холбоотой байна.

4.5. Хүүхэд төрүүлэх, өвчний улмаас холбогдох хууль тогтоомжийн дагуу чөлөө авсан, сургуулиас гарсан, гэрээний хугацаанд сургуулиа төгсөж чадаагүй, зэргээ авч чадаагүй тохиолдолд энэ тухайгаа суралцаж буй сургуулийн шийдвэр гарснаас хойш ажлын 5 хоногт багтаж Боловсролын зээлийн сан, Төслийн нэгж, ……………………………………. их сургууль /захиалагч байгууллага/-даа албан ёсоор мэдэгдэнэ.

4.6. Сургуулиа төгсөж эх орондоо ирсэн тухай мэдээллээ ирснээс хойш ажлын 5 хоногт багтаж Боловсролын зээлийн сан, Төслийн нэгж, ……………………………………… их сургууль /захиалагч байгууллага/-даа  албан ёсоор өөрийн биеэр ирж мэдэгдэнэ.

4.7. Суралцагч гэрээгээр хүлээсэн үүргээ  зөрчсөн тохиолдолд зээлийг Сургалтын төрийн санд буцааж төлнө. Хэрэв авсан зээлийг өөрөө төлж чадахгүйд хүрвэл суралцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь зээлийн төлбөрийг бүрэн хариуцна. Суралцагч болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүлээн зөвшөөрч  тохиролцсоны дагуу барьцааны хөрөнгийг борлуулж зээлийн төлбөрийг барагдуулна.

4.8. Эх орондоо байхгүй байсны улмаас энэхүү гэрээгээр хүлээсэн үүргийг өөрөө биелүүлж чадахгүйд хүрвэл миний итгэмжлэгдсэн төлөөлөгч болох ........................ аймаг  (хот) ..................................... сум (дүүрэг) ........... баг (хороо) .................................... гудамж .......... хорооллын .......... байрны ................. тоотод оршин суугч ......................................... регистрийн дугаартай ................................ /ургийн овог/ ........................................ /эцэг /эх/-ийн нэр/ ............................................ /өөрийн нэр/  нь бүрэн хариуцна.

ТАВ. ГЭРЭЭНИЙ СУНГАЛТ

  5.1.  Хүүхэд төрүүлэх, өвчний улмаас холбогдох хууль тогтоомжийн дагуу чөлөө авсан, суралцагч сургуульдаа эргэж орохыг хүсвэл, Төслийн нэгжид  эргэж орохыг хүссэн өргөдөл болон гэрээгээ сунгах өргөдөл гаргаж, Төслийн удирдах хорооны хурлаар хэлэлцүүлэн, Боловсролын зээлийн сан гаар эцэслэн баталгаажуулсаны үндсэн дээр гэрээгээ сунгах боломжтой. Сургуульд гаргах өргөдлийг суралцагч өөрийн биeэр гаргана.  

  5.2.  Гэрээний хугацаанд сургуулиа төгсөж чадаагүй, зэргээ авч чадаагүй гэрээ зөрчсөн суралцагч нь өөрийн удирдагч багшаар үйлдэгдсэн сургалтын хугацааг сунгах батламж болон суралцагч сургалтын хугацааг сунгах хүсэлтийг Төслийн нэгжид гарган, Төслийн удирдах хорооны хурлаар хэлэлцүүлэн, Боловсролын зээлийн сангаар эцэслэн баталгаажуулсаны үндсэн дээр суралцах хугацаагаа сунгах боломжтой.

Сунгагдах хугацаа нь магистрын сургалтын хувьд 1 жил хүртэл, докторын сургалтын хувьд 2 жил хүртэл байна. Уг сунгагдсан хугацаан дахь зардлыг суралцагч өөрөө хариуцна.

Курс

Хичээлийн жил

Гэрээг сунгасан (он, сар, өдөр)

Гэрээ хүчинтэй байх хугацаа

Суралцагчийн (итгэмжлэгдсэн төлөөлөгчийн) гарын үсэг

Сургуулийг /захиалагч байгууллага/ төлөөлж

гэрээ сунгасан албан тушаалтны гарын үсэг (тамга, тэмдэг)

Боловсролын зээлийн санг төлөөлж гэрээ сунгасан албан тушаалтны гарын үсэг (тамга, тэмдэг)

             
             

ГЭРЭЭ БАЙГУУЛСАН:

Боловсролын зээлийн санг  төлөөлж:                 Суралцагч:

Албан тушаал: .............................                    Ургийн овог: ...................................  

Ургийн овог: ................................                     Эцэг /эх/-ийн нэр: ............................

Эцэг /эх/-ийн нэр: .......................                     Өөрийн нэр: ....................................

Өөрийн нэр: ....................................                Гарын үсэг: .............................

Гарын үсэг: .....................................

                (тамга, тэмдэг)

        .................................. их сургууль                                Итгэмжлэгдсэн төлөөлөгч:

       /захиалагч байгууллага/-г   төлөөлж:                                   

Албан тушаал: ...............................                Ургийн овог: ...................................  

Ургийн овог: ...................................                Эцэг /эх/-ийн нэр: ............................

Эцэг /эх/-ийн нэр: ............................               Өөрийн нэр: ....................................

Өөрийн нэр: ....................................               Гарын үсэг: ....................................

Гарын үсэг: .....................................

                (тамга, тэмдэг)

20….оны …. дугаар сарын …-ны өдөр

Бусад мэдээллүүд

INVITATION TO BID "Science and engineering equipment for laboratories"

Default Image
INVITATION TO BID Loan Agreement No.: MON –P11 IFB No:…

Ажлын зар

Default Image
“ИНЖЕНЕР, ТЕХНОЛОГИЙН ДЭЭД БОЛОВСРОЛ” ТӨСӨЛ…

Бакалаврын хамтарсан хөтөлбөрийн танилцуулга

БАКАЛАВРЫН ХАМТАРСАН ХӨТӨЛБӨРИЙН ТАНИЛЦУУЛГА
Суралцагчдад тавих шаардлагыг бүрэн хангаж, шалгалтад…

АЖЛЫН БАЙРНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ 2019/05/14

Default Image
“ИНЖЕНЕР, ТЕХНОЛОГИЙН ДЭЭД БОЛОВСРОЛ” ТӨСӨЛ…

АЖЛЫН БАЙРНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ 2019/04/17

Default Image
“ИНЖЕНЕР, ТЕХНОЛОГИЙН ДЭЭД БОЛОВСРОЛ” ТӨСӨЛ…

"1000 Инженер" Ажлын байрны өдөрлөг

job fair 1
"1000 Инженер" Ажлын байрны өдөрлөг

ЯПОН УЛСАД СУРАЛЦАХ ОЮУТНУУДАД ЗОРИУЛСАН ЗӨВЛӨМЖ ЛЕКЦ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

53503849 2121625861289113 1068445686942400512 o
“Инженер, технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд…

АЖЛЫН БАЙРНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ 2019/03/26

Default Image
ИНЖЕНЕР, ТЕХНОЛОГИЙН ДЭЭД БОЛОВСРОЛ” ТӨСӨЛ…

АЖЛЫН БАЙРНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ 2019/03/04

Default Image
“ИНЖЕНЕР, ТЕХНОЛОГИЙН ДЭЭД БОЛОВСРОЛ” ТӨСӨЛ…

Шалгалт

Default Image
<iframe width="560" height="315"…

"University fair 2017" Японы их дээд сургуулиудын өдөрлөг боллоо

Боловсрол, Соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас хэрэгжүүлж…

Хамтарсан бакалаврын сургалтын хөтөлбөр

Суралцагчдад тавих шаардлагыг бүрэн хангаж, шалгалтад…

Хамтран хөтөлбөр хэрэгжүүлэгч

                    

Холбоо барих

Байгууллагын хаяг:

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ШУТИС-ийн Төв номын сангийн барилга 8-р хороо, 605 тоот


Утас: 11-315563

И-мэйл: piu1000@mecs.gov.mn, piu.heedproject@gmail.com


2018 Элсэлтийн сорилын зар