Тоног төхөөрөмжийн худалдан авах ажиллагаа

“ИТДБ” ТӨСЛИЙН ХУДАЛДАН АВАЛТЫН ХӨТӨЛБӨР

1.Худалдан авалтын хөтөлбөрийн талаарх ерөнхий мэдээлэл

ИТДБ төслийн санхүүжилтээр хийгдэх худалдан авалтын хөтөлбөрийн зорилго нь МУИС ба ШУТИС-ийн сургалт ба судалгааны материаллаг баазыг сайжруулснаар сургалтын чанарыг дээшлүүлэх, багшлах хүний нөөцийг хөгжүүлэхэд оршино.2013 онд хийгдсэн төслийн өмнөх суурь судалгааны үр дүнд МУИС ба ШУТИС-д 1,6 тэрбум иений сургалт, судалгааны тоног төхөөрөмж шаардлагатай гэсэн үр дүн гарсан байна. Энэхүү зардал нь тус 2 их сургуульд дараах байдлаар хуваарилагдахаар заасан.

Үүнд:

Тоног төхөөрөмжийн төрөл

Холбогдох сургуулт

Үнийн дүн

Сургалтын тоног төхөөрөмж

ШУТИС

834 сая иен

Судалгааны тоног төхөөрөмж

ШУТИС

478 сая иен

Судалгааны тоног төхөөрөмж

МУИС

288 сая иен

Нийт

 

1,6 тэрбум иен

Мөн төслийн өмнөх суурь судалгаагаар худалдан авсан эдгээр тоног төхөөрөмжийг суурилуулахад 108 сая иений санхүүжилт шаардлагатай гэсэн дүн гарсан. Тоног төхөөрөмж худалдан авалтын хөтөлбөрийг санхүүжилтийн төрлөөр авч үзвэл:

2 их сургуульд нийлүүлэх сургалт ба судалгааны тоног төхөөрөмж

1600 сая иен

Зээлийн хөрөнгөөр санхүүжих

Дээрх тоног төхөөрөмжүүдийг суурилуулах, лаборатори талбайг бэлдэх

108 сая иен

Монгол улсын төсвөөс санхүүжих

Нийт

1,708 сая иен

 

ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиуд болон МУИС, ШУТИС-ийн хамтарсан судалгааны багууд ТХН-ээс өгсөн чиглэлийн дагуу худалдан авах шаардлагатай тоног төхөөрөмжөө хэрэгцээ шаардлага дээр үндэслэн АА (нэн тэргүүнд шаардлагатай), А (шаардлагатай), В (дараагийн ээлжинд хамаарах), С (дараагийн ээлжинд хамаарах) гэж ангилсан бөгөөд эхний ээлжинд АА ангилалд багтсан тоног төхөөрөмжийг худалдан авахаар төлөвлөв.

2.Худалдан авах тоног төхөөрөмжид тавигдах шаардлага

a) Сургалтын тоног төхөөрөмжид тавигдах шаардлага:

- Бүрэлдэхүүн сургуулийн удирдлага болон сургуулийн ерөнхий удирдлагын гарын үсэг бүхий албан бичгээр тус төслийн хөтөлбөрт хамрагдах хүсэлт гаргах

- Давхцалгүй байх

- Японы холбогдох консерциум сургуулийн профессорт танилцуулж гарын үсгээр баталгаажуулах

- Холбогдох маягтын дагуу жагсаалтыг англи, монгол хэл дээр бэлтгэх

- Хэд хэдэн нийлүүлэгчээс авсан үнийн санал

- Бусад дагалдах баримт бичгүүдийг хавсаргах

бХамтарсан судалгааны тоног төхөөрөмжид тавигдах шаардлага: 

- Бүрэлдэхүүн сургуулийн удирдлага болон сургуулийн ерөнхий удирдлагын гарын үсэг бүхий албан бичгээр тус төслийн хөтөлбөрт хамрагдах хүсэлт гаргах

- Тоног төхөөрөмжийг давхцалгүй байх

- Хамтарсан судалгааны Япон талын хамтрагч багаас зөвшөөрсөн байх /жагсаалт дээр япон, монгол талын багийн ахлагч нар гарын үсэг зурж баталгаажуулах/

- Бусад дагалдах баримт бичгүүдийг хавсаргах

Бусад мэдээллүүд

INVITATION TO BID "Science and engineering equipment for laboratories"

Default Image
INVITATION TO BID Loan Agreement No.: MON –P11 IFB No:…

Ажлын зар

Default Image
“ИНЖЕНЕР, ТЕХНОЛОГИЙН ДЭЭД БОЛОВСРОЛ” ТӨСӨЛ…

Бакалаврын хамтарсан хөтөлбөрийн танилцуулга

БАКАЛАВРЫН ХАМТАРСАН ХӨТӨЛБӨРИЙН ТАНИЛЦУУЛГА
Суралцагчдад тавих шаардлагыг бүрэн хангаж, шалгалтад…

АЖЛЫН БАЙРНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ 2019/05/14

Default Image
“ИНЖЕНЕР, ТЕХНОЛОГИЙН ДЭЭД БОЛОВСРОЛ” ТӨСӨЛ…

АЖЛЫН БАЙРНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ 2019/04/17

Default Image
“ИНЖЕНЕР, ТЕХНОЛОГИЙН ДЭЭД БОЛОВСРОЛ” ТӨСӨЛ…

"1000 Инженер" Ажлын байрны өдөрлөг

job fair 1
"1000 Инженер" Ажлын байрны өдөрлөг

ЯПОН УЛСАД СУРАЛЦАХ ОЮУТНУУДАД ЗОРИУЛСАН ЗӨВЛӨМЖ ЛЕКЦ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

53503849 2121625861289113 1068445686942400512 o
“Инженер, технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд…

АЖЛЫН БАЙРНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ 2019/03/26

Default Image
ИНЖЕНЕР, ТЕХНОЛОГИЙН ДЭЭД БОЛОВСРОЛ” ТӨСӨЛ…

АЖЛЫН БАЙРНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ 2019/03/04

Default Image
“ИНЖЕНЕР, ТЕХНОЛОГИЙН ДЭЭД БОЛОВСРОЛ” ТӨСӨЛ…

Шалгалт

Default Image
<iframe width="560" height="315"…

"University fair 2017" Японы их дээд сургуулиудын өдөрлөг боллоо

Боловсрол, Соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас хэрэгжүүлж…

Хамтарсан бакалаврын сургалтын хөтөлбөр

Суралцагчдад тавих шаардлагыг бүрэн хангаж, шалгалтад…

Хамтран хөтөлбөр хэрэгжүүлэгч

                    

Холбоо барих

Байгууллагын хаяг:

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ШУТИС-ийн Төв номын сангийн барилга 8-р хороо, 605 тоот


Утас: 11-315563

И-мэйл: piu1000@mecs.gov.mn, piu.heedproject@gmail.com


2018 Элсэлтийн сорилын зар