"University fair 2017" Японы их дээд сургуулиудын өдөрлөг боллоо

Боловсрол, Соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас хэрэгжүүлж буй “Инженер, технологийн дээд боловсрол” буюу 1000 инженер төсөл  Шинжлэх ухаан, технологийн их сургууль дээр  амжилттай хэрэгжиж байна.

Төслийн Хамтарсан бакалаврын сургалтын хөтөлбөрийн Япон талын хамтрагч консорциумын гишүүн их сургуулиудыг танилцуулах “University Fair-2017 өдөрлөг 2017 оны 6 дугаар сарын 4-ний өдөр ШУТИС-ийн Төв номын сангийн байранд  зохион байгуулагдлаа. Тус хөтөлбөрт Япон улсаас

  • Нагаока технологийн их сургууль
  • Кюүшү их сургууль
  • Тоёохаши технологийн их сургууль
  • Киото технологийн их сургууль
  • Нагоя технологийн их сургууль
  • Китами технологийн их сургууль
  • Кумамото их сургууль
  • Кюүшү технологийн дээд сургууль
  • Вакаяма их сургууль
  • Ямагүчи их сургууль

нийт 10 их сургуулийн нийт 26 профессор, багш, сургалтын албаны хүмүүс хүрэлцэн ирж өөрийн сургуулийн онцлог, сурах орчин, амьдрах байр, болон барилга, хүрээлэн буй орчин, архитектур, механик инженерийн салбарын тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгч оролцлоо. Бакалаврын хамтарсан хөтөлбөрийн оюутнууд өдөрлөгийн үеэр мэргэжил сонгох талаар Японы багш профессор нараас мэргэжлийн  зөвлөгөө авч ярилцлаа.

Хамтран хөтөлбөр хэрэгжүүлэгч

                    

Холбоо барих

Байгууллагын хаяг:

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ШУТИС-ийн Төв номын сангийн барилга 8-р хороо, 605 тоот


Утас: 11-315563

И-мэйл: piu1000@mecs.gov.mn, piu.heedproject@gmail.com


2018 Элсэлтийн сорилын зар