мэдээлэл

“ХАМТАРСАН СУДАЛГАА - ШИНЭ ТЕХНОЛОГИ” СЭДЭВТ МОНГОЛ-ЯПОН СУДЛААЧДЫН ХАМТАРСАН СУДАЛГААНЫ НЭГДСЭН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

Монгол Улсын Засгийн газар, Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага /ЖАЙКА/-ын хооронд 2014 онд байгуулсан иенийн хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрийн дагуу Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас хэрэгжүүлж буй “Инженер, технологийн дээд боловсрол” төсөл 5 дахь жилтэйгээ золгож байна.

Өндөр мэдлэг, ур чадвар бүхий инженер, технологийн мэргэжилтэн бэлтгэх, багшлах хүний нөөцийг бэхжүүлэх, сургалтын орчин, чанарыг сайжруулах зорилготой тус төсөл Коосэн, Бакалаврын хамтарсан хөтөлбөрүүд, Хамтарсан судалгаа гэсэн үндсэн 3 чиглэлээр хэрэгжиж байна. Энэхүү төслийн хүрээнд Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулийн инженер, технологи, байгалийн ухааны салбарын багшлах хүний нөөцийг бэлтгэх, чадавхыг сайжруулах зорилготой Хамтарсан судалгааны 20 баг Япон Улсын их сургуулиудтай судалгааны тэргүүлэх 8 чиглэлээр судалгааны ажлыг хамтран хийж, туршлага солилцон ажиллаж байна.

БСШУСЯ, Төсөл хэрэгжүүлэх нэгж, МУИС, ШУТИС хамтран Монгол, Японы их сургуулиудын судлаачдын хамтарсан судалгааны ач холбогдлыг нийгэмд таниулах, хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцан туршлага солилцох зорилгоор “ХАМТАРСАН СУДАЛГАА-ШИНЭ ТЕХНОЛОГИ” сэдэвт Монгол-Япон судлаачдын нэгдсэн хурлыг 2019 оны 03 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна.

Тус хурал нь нэгдсэн хуралдаан, 4 салбар хуралдаан болон дүгнэлт гэсэн үндсэн 3 хэсгээс бүрдэх бөгөөд шинжлэх ухаан, бизнесийн байгууллагууд, ажил олгогч аж ахуйн нэгжийн төлөөлөл, Япон Улсын 40 гаруй доктор, профессор, судлаачид ирж оролцоно.

Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт туссан судалгааны их сургуулийг бий болгох ажлын хүрээнд Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулиуд Японы их сургуулиудын хооронд Хамтарсан судалгааг хөгжүүлснээр багш, судлаачдын судалгаа хийх арга барил улам сайжрах төдийгүй цаашлаад их сургуулийн дэргэд гарааны компани байгуулах, Японы сургалт судалгааны ажлын туршлагаас суралцаж, хэрэгжүүлэх давуу талтай юм.

Дашрамд дурьдахад, Тус төсөл хэрэгжих явцдаа 1000 хүнийг Япон Улсад инженер, технологийн чиглэлээр сургахаар төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 400 гаруй багш, судлаач, оюутнууд Коосэн болон Бакалаврын хамтарсан хөтөлбөр, Хамтарсан судалгаа /зэргийн, зэргийн бус/-ны хөтөлбөрүүдэд хамрагдан суралцаж байна.

Бусад мэдээллүүд

INVITATION TO BID "Science and engineering equipment for laboratories"

Default Image
INVITATION TO BID Loan Agreement No.: MON –P11 IFB No:…

Ажлын зар

Default Image
“ИНЖЕНЕР, ТЕХНОЛОГИЙН ДЭЭД БОЛОВСРОЛ” ТӨСӨЛ…

Бакалаврын хамтарсан хөтөлбөрийн танилцуулга

БАКАЛАВРЫН ХАМТАРСАН ХӨТӨЛБӨРИЙН ТАНИЛЦУУЛГА
Суралцагчдад тавих шаардлагыг бүрэн хангаж, шалгалтад…

АЖЛЫН БАЙРНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ 2019/05/14

Default Image
“ИНЖЕНЕР, ТЕХНОЛОГИЙН ДЭЭД БОЛОВСРОЛ” ТӨСӨЛ…

АЖЛЫН БАЙРНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ 2019/04/17

Default Image
“ИНЖЕНЕР, ТЕХНОЛОГИЙН ДЭЭД БОЛОВСРОЛ” ТӨСӨЛ…

"1000 Инженер" Ажлын байрны өдөрлөг

job fair 1
"1000 Инженер" Ажлын байрны өдөрлөг

ЯПОН УЛСАД СУРАЛЦАХ ОЮУТНУУДАД ЗОРИУЛСАН ЗӨВЛӨМЖ ЛЕКЦ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

53503849 2121625861289113 1068445686942400512 o
“Инженер, технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд…

АЖЛЫН БАЙРНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ 2019/03/26

Default Image
ИНЖЕНЕР, ТЕХНОЛОГИЙН ДЭЭД БОЛОВСРОЛ” ТӨСӨЛ…

АЖЛЫН БАЙРНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ 2019/03/04

Default Image
“ИНЖЕНЕР, ТЕХНОЛОГИЙН ДЭЭД БОЛОВСРОЛ” ТӨСӨЛ…

Шалгалт

Default Image
<iframe width="560" height="315"…

"University fair 2017" Японы их дээд сургуулиудын өдөрлөг боллоо

Боловсрол, Соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас хэрэгжүүлж…

Хамтарсан бакалаврын сургалтын хөтөлбөр

Суралцагчдад тавих шаардлагыг бүрэн хангаж, шалгалтад…

Хамтран хөтөлбөр хэрэгжүүлэгч

                    

Холбоо барих

Байгууллагын хаяг:

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ШУТИС-ийн Төв номын сангийн барилга 8-р хороо, 605 тоот


Утас: 11-315563

И-мэйл: piu1000@mecs.gov.mn, piu.heedproject@gmail.com


2018 Элсэлтийн сорилын зар