“ИНЖЕНЕР, ТЕХНОЛОГИЙН ДЭЭД БОЛОВСРОЛ” ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЖЛЫН БАЙРНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ
2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр
Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-ын дэмжлэг, Япон Улсын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас хэрэгжүүлж буй “ИНЖЕНЕР, ТЕХНОЛОГИЙН ДЭЭД БОЛОВСРОЛ“ төсөл хэрэгжүүлэх нэгжийн дараах нээлттэй ажлын байруудад ажилтан сонгон шалгаруулж авна.
Үүнд:
- Коосэн хөтөлбөр хариуцсан ажилтан /Жирэмсний болон амаржсаны амралт, хүүхэд асрах чөлөөтэй байгаа ажилтны оронд түр хугацаагаар/
- Худалдан авах ажиллагааны ажилтан /Жирэмсний болон амаржсаны амралт, хүүхэд асрах чөлөөтэй байгаа ажилтны оронд түр хугацаагаар/
Бүрдүүлэх материал:
ü Төрийн албан хаагчийн анкет маягт № 1
ü Боловсролын баримт, бичгийн нотариатаар баталгаажуулсан хуулбар
ü Иргэний үнэмлэхийн хуулбар
ü 4х6-ийн хэмжээтэй 2 хувь цээж зураг
ü Өмнө ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт
ü Нийгмийн даатгалын дэвтэр эх хувь
Сонгон шалгаруулалтад орох иргэдийн материалыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны 505 тоот өрөөнд 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 17:00 цаг хүртэл хүлээн авна. Харилцах утас: 263449
Ажлын байранд тавигдах шаардлага:
КООСЭН ХӨТӨЛБӨР ХАРИУЦСАН АЖИЛТАН
- Их, дээд сургуулийг инженер, технологи, боловсрол судлалын чиглэлээр төгссөн, бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй байх;
- Япон Улсын КООСЭН боловсролын системийн талаар мэдлэгтэй байх;
- Боловсролын байгууллагад 5-аас доошгүй жил ажилласан байх; /их, дээд сургуульд багшилж байсан бол давуу тал болно/
- Сургалтын арга зүй, зохион байгуулалтын дадлага туршлага эзэмшсэн, олон улсын төсөл хөтөлбөрт ажиллаж байсан туршлагатай байх; /Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-д ажиллаж байсан бол давуу тал болно/
- Япон хэлний N1 түвшин, эсвэл Англи хэлний яриа болон бичгийн чадвар маш сайн байх;
- Баримт бичиг боловсруулах, компьютерын программууд дээр ажиллах чадвартай байх;
- Ажлын ачаалал дааж, багаар ажиллах чадвартай, харилцааны ёс зүй маш сайн байх;
ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ АЖИЛТАН
- Их, дээд сургуулийг санхүү, инженер, технологийн чиглэлээр төгссөн байх;
- Тоног төхөөрөмж, худалдан авалтын чиглэлээр гадаад, дотоодод ажилласан туршлагатай байх;
- Худалдан авах ажиллагааны А3 гэрчилгээтэй байх; /Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-ын худалдан авах ажиллагааны сургалтад хамрагдсан бол давуу тал болно/
- Сургалтын тоног төхөөрөмж, судалгааны лабораторийн багаж, тоног төхөөрөмжийн мэдлэгтэй, сургалтын арга зүй, зохион байгуулалтын зохих дадлага туршлага эзэмшсэн байх; /олон улсын төслийн байгууллагад худалдан авалт хариуцаж ажиллаж байсан бол давуу тал болно/
- Англи хэлний ярианы болон бичгийн өндөр чадвартай байх; /япон хэлний зохих мэдлэгтэй бол давуу тал болно/;
- Ажлын ачаалал дааж, багаар ажиллах чадвартай, харилцааны ёс зүйг эзэмшсэн байх;
- Баримт бичиг боловсруулах, компьютерын программууд дээр ажиллах чадвартай байх;