Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны харьяа “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн хамт олон 2020.06.30-нд Монгол Улсын онцгой комисст 10,000,000 /Арван сая/ төгрөгийн хандив өргөлөө.
“Инженер, технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд Коосэн, Бакалаврын хамтарсан хөтөлбөрт суралцаж буй болон 4 дүгээр сараас эхлэн Япон Улсад суралцах оюутнуудад зориулсан “Зөвлөмж лекц”-ийг Төсөл хэрэгжүүлэх нэгжээс санаачлан зохион байгууллаа.
Монгол Улсын Засгийн газар, Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага /ЖАЙКА/-ын хооронд 2014 онд байгуулсан иенийн хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрийн дагуу Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас хэрэгжүүлж буй “Инженер, технологийн дээд боловсрол” төсөл 5 дахь жилтэйгээ золгож байна.
2018 онд Япон улсад суралцахаар болсон Бакалаврын хамтарсан хөтөлбөрийн 56, магистр докторын хөтөлбөрийн 10 багш судлаач, Коосэн хөтөлбөрийн 30 оюутан нийт 96 оюутан, багш, судлаач нар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаагаас батламжаа өнөөдөр гардан авлаа.
Байгууллагын хаяг:
Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ШУТИС-ийн Төв номын сангийн барилга 8-р хороо, 605 тоот
Утас: 11-315563
И-мэйл: piu1000@mecs.gov.mn, piu.heedproject@gmail.com