Ажлын зар

“ИНЖЕНЕР, ТЕХНОЛОГИЙН ДЭЭД БОЛОВСРОЛ” ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЖЛЫН  БАЙРНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ

 2021 оны 04 дүгээр сарын 23ы өдөр                                                        

Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-ын дэмжлэг, Япон Улсын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хэрэгжүүлж буй “ИНЖЕНЕР, ТЕХНОЛОГИЙН ДЭЭД БОЛОВСРОЛ“ Төсөл хэрэгжүүлэх нэгжийн дараах нээлттэй ажлын байранд ажилтан сонгон шалгаруулж авна. Үүнд: 

  • Захиргааны ажилтан /Жирэмсний болон амаржсаны амралттай байгаа ажилтны оронд түр хугацаагаар/

ü  Төрийн албан хаагчийн анкет /маягт № 1/

ü  Боловсролын баримт, бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

ü  Иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

ü  4х6-ийн хэмжээтэй цээж зураг 2 хувь

ü  Өмнө ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт

ü  Нийгмийн даатгалын дэвтэр /хуулбар/

Сонгон шалгаруулалтад орох иргэд дээр дурдсан материалыг Боловсрол, шинжлэх ухааны яамны This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. и-мэйл хаягаар 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрѳѳс ѳмнѳ илгээнэ үү. Баримт бичгийг зѳвхѳн цахимаар хүлээн авах болно.

                                                                                                            

Ажлын байранд тавигдах шаардлага:

ЗАХИРГААНЫ АЖИЛТАН

  • Их, дээд сургуулийг бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй төгссөн байх;
    • Хүний нөөц, багш, орчуулагч, боловсролын чиглэлээр ажилласан туршлагатай байх;
    • Хүний нөөц, албан хэрэг хөтлөлт, зохион байгуулалтын зохих дадлага туршлага эзэмшсэн байх; /олон улсын төслийн байгууллагад ажиллаж байсан бол давуу тал болно/
    • Англи хэлний ярианы болон бичгийн өндөр чадвартай байх; /япон хэлний зохих мэдлэгтэй бол давуу тал болно/;
    • Баримт бичиг боловсруулах, архивлах, компьютерын программуудыг ашиглах маш сайн чадвартай байх;
    • Ажлын ачаалал даах, багаар ажиллах чадвартай, харилцааны зөв ёс зүйтэй, Англи эсхүл Япон хэлээр төслийн тайлан гаргах бичгийн ур чадвартай байх;

Хамтран хөтөлбөр хэрэгжүүлэгч

                    

Холбоо барих

Байгууллагын хаяг:

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ШУТИС-ийн Төв номын сангийн барилга 8-р хороо, 605 тоот


Утас: 11-315563

И-мэйл: piu1000@mecs.gov.mn, piu.heedproject@gmail.com


2018 Элсэлтийн сорилын зар