announcement

АЖЛЫН БАЙРНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ 2019/03/26

ИНЖЕНЕР, ТЕХНОЛОГИЙН ДЭЭД БОЛОВСРОЛ” ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЖЛЫН БАЙРНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ

2019 оны 03 дугаар сарын 26ы өдөр                                                                                    

Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-ын дэмжлэг, Япон Улсын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас хэрэгжүүлж буй “ИНЖЕНЕР, ТЕХНОЛОГИЙН ДЭЭД БОЛОВСРОЛ“ төсөл хэрэгжүүлэх нэгжийн дараах нээлттэй ажлын байруудад ажилтан сонгон шалгаруулж авна.

Үүнд:

  • Коосэн хөтөлбөр хариуцсан ажилтан /Жирэмсний болон амаржсаны амралт, хүүхэд асрах чөлөөтэй байгаа ажилтны оронд түр хугацаагаар/
  • Худалдан авах ажиллагааны ажилтан /Жирэмсний болон амаржсаны амралт, хүүхэд асрах чөлөөтэй байгаа ажилтны оронд түр хугацаагаар/

Бүрдүүлэх материал:

ü  Төрийн албан хаагчийн анкет маягт № 1

ü  Боловсролын баримт, бичгийн нотариатаар баталгаажуулсан хуулбар

ü  Иргэний үнэмлэхийн хуулбар

ü  4х6-ийн хэмжээтэй 2 хувь цээж зураг

ü  Өмнө ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт

ü  Нийгмийн даатгалын дэвтэр эх хувь

Сонгон шалгаруулалтад орох иргэдийн материалыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны 505 тоот өрөөнд 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 17:00 цаг хүртэл хүлээн авна. Харилцах утас: 263449

Ажлын байранд тавигдах шаардлага:

 

КООСЭН ХӨТӨЛБӨР ХАРИУЦСАН АЖИЛТАН

 

  • Их, дээд сургуулийг инженер болон багш орчуулагч, олон улс судлалын чиглэлээр төгссөн, бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй байх;
  • Япон Улсын КООСЭН боловсролын системийн талаар мэдлэгтэй байх;
  • Боловсролын байгууллагад 5-аас доошгүй жил ажилласан байх;
    • Сургалтын арга зүй, зохион байгуулалтын дадлага туршлага эзэмшсэн, олон улсын төсөл хөтөлбөрт ажиллаж байсан туршлагатай байх; /Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-д ажиллаж байсан бол давуу тал болно/
    • Япон хэлний N1 түвшин, англи хэлний яриа болон бичгийн зохих мэдлэгтэй байх;
    • Баримт бичиг боловсруулах, компьютерын программууд дээр ажиллах чадвартай байх;
    • Ажлын ачаалал дааж, багаар ажиллах чадвартай, харилцааны ёс зүй маш сайн байх;

ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ АЖИЛТАН

 

  • Их, дээд сургуулийг санхүү, эдийн засаг, инженер технологийн чиглэлээр төгссөн, бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй байх;
    • Тоног төхөөрөмж, худалдан авалтын чиглэлээр гадаад, дотоодод ажилласан туршлагатай байх;
    • Худалдан авах ажиллагааны А3 гэрчилгээтэй байх; /Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/ болон олон улсын худалдан авах ажиллагааны сургалтад хамрагдсан бол давуу тал болно/
    • Сургалтын тоног төхөөрөмж, судалгааны лабораторийн багаж, тоног төхөөрөмжийн мэдлэгтэй, сургалтын арга зүй, зохион байгуулалтын зохих дадлага туршлага эзэмшсэн байх; /олон улсын төслийн байгууллагад худалдан авалт хариуцаж ажиллаж байсан бол давуу тал болно/
    • Англи хэлний ярианы болон бичгийн өндөр чадвартай байх; /япон хэлний зохих мэдлэгтэй бол давуу тал болно/;
    • Ажлын ачаалал дааж, багаар ажиллах чадвартай, харилцааны ёс зүйг эзэмшсэн байх;
    • Баримт бичиг боловсруулах, компьютерын программууд дээр ажиллах чадвартай байх;

 

implement joint program

                    

enrollment 2017

Contact us

Organization address:

 Suite-605, Sukhbaatar district, 8th khoroo, Mongolia, Ulaanbaatar


Phone: (+976)-11-315563

E-mail: piu1000@mecs.gov.mn, piu.heedproject@gmail.com