announcement

Япон улсад магистр, докторын сургалтад хамрагдах багш, судлаачдын бүртгэл эхэллээ

ЗАРЛАЛ

“Инженер, технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд Япон улсад магистр, докторын сургалтад хамрагдах багш, судлаачдын бүртгэл эхэллээ. Шаардлага хангасан МУИС болон ШУТИС-ийн багш, судлаач нар  сургуулийн ажлын хэсэгтээ 2018 оны 02 сарын 01-ний дотор хандана уу

Education

“ИТДБ” ТӨСЛИЙН МАГИСТР, ДОКТОРЫН ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАХ БАГШ, СУДЛААЧДАД ТАВИГДАХ ШААРДЛАГА

  1. Магистрын сургалтын хөтөлбөр:

Суралцах хугацаа: Япон Улсад - 2 жил хүртэл

Хамрах хүрээ:

а/   Инженер, технологи, байгалийн ухааны чиглэлээр МУИС болон ШУТИС-д ажиллаж буй эрдэм шинжилгээний ажилтан болон магистрын зэрэггүй багш нар;

б/   МУИС болон ШУТИС-д инженер, технологи, байгалийн ухааны чиглэлээр тэргүүлэх чиглэлийн судалгааны сэдвээр эрдэм шинжилгээ, судалгааны ажилд хамтран ажиллаж буй багш, судлаачид болон эрдэм шинжилгээний ажилтан;

Тавигдах шаардлага:

  1. Монгол Улсын иргэн байх, 35 нас хүртэл;
  2. Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль болон гадаадын их, дээд сургуулийг инженер, технологи, байгалийн ухааны чиглэлээр суралцаж төгссөн байх;
  3. Гадаад хэлний шалгалт: Япон хэлний түвшин тогтоох JLPT шалгалтын N2 түвшин, эсвэл Англи хэлний TOIEC-600, TOEFL IBT-64, IELTS-5.0 шалгалтын оноо ба түүнээс дээш байх;
  4. Японы их сургуульд элсэн суралцах болзол хангаж, суралцах урилга хүлээн авсан байх;
  5. Сургууль /ажлын газар/ нь магистрын хөтөлбөрт суралцахыг дэмжсэн  байх;
  6. Сургуулиа төгсөж ирэхэд ажлын байраар хангах баталгаа гаргасан байх;
  7. Суралцагчдад зээл олгох, эргэн төлүүлэх гэрээ болон уг гэрээний хавсралт болох үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээний нөхцөлийг зөвшөөрсөн байх;
  1. Докторын сургалтын хөтөлбөр:

Суралцах хугацаа: Япон Улсад - 3 жил хүртэл

Хамрах хүрээ:

а/ Инженер, технологи, байгалийн ухааны чиглэлээр МУИС болон ШУТИС-д ажиллаж буй эрдэм шинжилгээний ажилтан, докторын зэрэггүй багш нар;

б/   МУИС болон ШУТИС-д инженер, технологи, байгалийн ухааны чиглэлээр тэргүүлэх чиглэлийн судалгааны сэдвээр эрдэм шинжилгээ, судалгааны ажилд хамтран ажиллаж буй багш, судлаачид, болон эрдэм шинжилгээний ажилтан;

Тавигдах шаардлага:

  1. Монгол Улсын иргэн байх, 40 нас хүртэл;
  2. МУИС болон ШУТИС-д инженер, технологи, байгалийн ухааны чиглэлээр ажиллаж буй багш, ажилтан
  3. Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль болон гадаадын их, дээд сургуулийг инженер, технологи, байгалийн ухааны чиглэлээр суралцаж төгссөн байх;
  4. Гадаад хэлний шалгалт: Япон хэлний түвшин тогтоох JLPT шалгалтын N2 түвшин, эсвэл Англи хэлний TOIEC-600, TOEFL IBT-64, IELTS-5.0 шалгалтын оноо ба түүнээс дээш байх;
  5. Японы их, дээд сургуулиудад элсэн суралцах болзол хангаж, суралцах урилга хүлээн авсан байх;
  6. Сургууль /ажлын газар/ нь докторын хөтөлбөрт суралцахыг дэмжсэн байх;
  7. Сургуулиа төгсөж ирэхэд ажлын байраар хангах баталгаа гаргасан байх;
  8. Суралцагчдад зээл олгох, эргэн төлүүлэх гэрээ болон уг гэрээний хавсралт болох үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээний нөхцөлийг зөвшөөрсөн байх;

Дээрх шаардлагыг хангасан нэр дэвшигчдийн бүрдүүлэх

материалын жагсаалт

  1. Анкет; /маягтын дагуу/
  2. Иргэний үнэмлэхийн хуулбар;
  3. Бакалавр /магистр/-ын дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
  4. Япон, эсвэл Англи хэлний түвшин тогтоох шалгалт өгсөн батламжийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /Сүүлийн 2 жилд өгсөн байх/;
  5. Япон талын их, дээд сургуулиас ирүүлсэн суралцах эрхийн бичиг;
  6. Сургуулийн /ажлын газрын/ тодорхойлолтАжлын байраар хангах тухай;
  7. Эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт;
  8. Судалгааны ажлыг удирдаж буй хоёр талын их сургуулийн профессорын тодорхойлолт;
  9. Судалгааны ажлын төлөвлөгөө;
  10. Сургуулиа төгсөөд эх орондоо мэргэжлээрээ хэрхэн ажиллах тухайгаа         Монгол-Англи, эсвэл Монгол-Япон хэл дээр бичсэн 700-800 үгтэй эссэ;
  11. Суралцагчдад зээл олгох, эргэн төлүүлэх гэрээ, уг гэрээний хавсралт   болох үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээний нөхцөлийг зөвшөөрсний үндсэн дээр элсэхийг хүссэн өргөдөл /Маягт харгалзахгүй/;
  12. 3х4 хэмжээтэй 2 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан байх/;

Extension of Bid Submission Deadline

 The clarification deadline and the bid submission deadline of the Bids, with the reference number MJEED-002/20171113-2, announced on 13 November 2017, were decided to be postponed until 5 January 2018, 24 January 2018,respectively.

PROCUREMENT NOTICE

Contract No.:

MON –P11

Invitation to Bid:

M-JEED 002/20171113-2

Description:

Science and engineering laboratory equipment

Issue date:

13Nov2017

Closing date/deadline:

27 Dec2017, 11:00 am hours (Ulaanbaatar time)

The Ministry of Education, Culture, Science and Sports (MECSS) through the Project Implementation Unit (PIU) now invites sealed Bids from eligible and qualified Bidders for the procurement of science and engineering equipment at Mongolian University of Science and Technology (MUST). TheBidding consists of 8 packages.

Readmore...

PROCUREMENT NOTICE

The Ministry of Education, Culture, Science and Sports (MECSS) through the Project Implementation Unit (PIU) now invites sealed Bids from eligible and qualified Bidders for the procurement of science and engineering equipment at Mongolian University of Science and Technology (MUST). (“the Goods”). The Bidding consists of 2 packages.

Readmore...

implement joint program

                    

enrollment 2017

Contact us

Organization address:

 Suite-605, Sukhbaatar district, 8th khoroo, Mongolia, Ulaanbaatar


Phone: (+976)-11-315563

E-mail: piu1000@mecs.gov.mn, piu.heedproject@gmail.com