Зэргийн сургалтын хөтөлбөр

БСШУСЯ-наас хэрэгжүүлж буй 1000 инженер бэлтгэх “инженер, технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд Япон улсад суралцах багш, судлаач, оюутнуудад батламж гардуулав

2018 онд Япон улсад суралцахаар болсон Бакалаврын хамтарсан хөтөлбөрийн 56, магистр докторын хөтөлбөрийн 10 багш судлаач, Коосэн хөтөлбөрийн 30 оюутан нийт 96 оюутан, багш, судлаач нар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаагаас батламжаа өнөөдөр гардан авлаа.

Монгол Улсад өндөр мэдлэг, ур чадвар бүхий инженер, технологийн мэргэжилтэн бэлтгэх, инженерийн боловсролын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, багшлах хүний нөөцийг бэхжүүлэх, сургалтын орчныг шинэчлэх, чанарыг сайжруулах үүднээс Япон Улсад 1000-н инженер сургаж бэлтгэх зорилго бүхий “Инженер, технологийн дээд боловсрол” төсөл 4 дэх жилдээ амжилттай хэрэгжиж байна.

Монгол улсын их сургууль болон Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн тэргүүлэх чиглэлийн хамтарсан судалгаанд оролцдог тухайн их сургуулийн багш, судлаач нийт 10 хүн энэ удаад магистр, докторын сургалтын хөтөлбөрийн шалгуурыг хангаж Япон улсад суралцахаар болоод байна. Эдгээр хүмүүс нь Японы талын их, дээд сургууль, БСШУСЯ, болон ЖАЙКА байгууллагын зүгээс тавигдсан шаардлага, Япон-Англи хэлний мэдлэг зэргийг нь харгалзан сонгон шалгаруулсан болно.

Бакалаврын хамтарсан хөтөлбөрийн эхний элсэлтийн оюутнууд 2017 оны 11 сард Японы консорциумын 10-н их сургууль болох Нагаока технологийн их сургууль, Кюүшү их сургууль, Тоёохаши технологийн их сургууль, Киото технологийн их сургууль, Нагоя технологийн их сургууль, Китами технологийн их сургууль, Кумамото их сургууль, Кюүшү технологийн дээд сургууль, Вакаяма их сургууль, Ямагүчи их сургуулийн элсэлтийн шалгалтыг өгсөн билээ. Тус шалгалтад тэнцсэн 56 оюутан барилга, хүрээлэн буй орчны инженер, архитектур болон механик инженер мэргэжлээр Японы улсын их сургуулийн 3-р курст шилжин суралцах юм.          

Мөн “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн Коосэн хөтөлбөрийн хүрээнд Япон улсын Үндэсний технологийн коллеж/Коосэн-ий шалгалтад тэнцэж суралцах эрхээ авсан 30 оюутан Япон улсын 29 Коосэн сургуулийн 3 дугаар курст шилжин суралцаж нарийн мэргэжлийн техникийн мэргэжилтэн болж төгсөх юм.

2018 онд Япон улсад суралцахаар болсон Бакалаврын хамтарсан хөтөлбөрийн 56, магистр докторын хөтөлбөрийн 10 багш судлаач, Коосэн хөтөлбөрийн 30-н оюутан нийт 96-н оюутан, багш, судлаач нар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаагаас 2018 оны 03 сарын 14-ний өдөр батламжаа гардан авлаа. Уг ёслолын ажиллагаанд БСШУСЯ, Японы элчин сайдын яам, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага, МУИС, ШУТИС-ийн төлөөлөл оролцов.

Төсөл хэрэгжиж эхэлснээс хойш буюу 2014 оноос 2017 он хүртэлх хугацаанд нийт 273 хүн Япон улсад суралцаж буй бол 2018 онд 96 хүн ийнхүү батламжаа гардан авч нийт 371 багш, судлаач, оюутан төсөлд хамрагдаад байгаа юм.

65b6b9 MPA PHOTO 2017 8215 1 x974

Бусад мэдээллүүд

INVITATION TO BID "Science and engineering equipment for laboratories"

Default Image
INVITATION TO BID Loan Agreement No.: MON –P11 IFB No:…

Ажлын зар

Default Image
“ИНЖЕНЕР, ТЕХНОЛОГИЙН ДЭЭД БОЛОВСРОЛ” ТӨСӨЛ…

Бакалаврын хамтарсан хөтөлбөрийн танилцуулга

БАКАЛАВРЫН ХАМТАРСАН ХӨТӨЛБӨРИЙН ТАНИЛЦУУЛГА
Суралцагчдад тавих шаардлагыг бүрэн хангаж, шалгалтад…

АЖЛЫН БАЙРНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ 2019/05/14

Default Image
“ИНЖЕНЕР, ТЕХНОЛОГИЙН ДЭЭД БОЛОВСРОЛ” ТӨСӨЛ…

АЖЛЫН БАЙРНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ 2019/04/17

Default Image
“ИНЖЕНЕР, ТЕХНОЛОГИЙН ДЭЭД БОЛОВСРОЛ” ТӨСӨЛ…

"1000 Инженер" Ажлын байрны өдөрлөг

job fair 1
"1000 Инженер" Ажлын байрны өдөрлөг

ЯПОН УЛСАД СУРАЛЦАХ ОЮУТНУУДАД ЗОРИУЛСАН ЗӨВЛӨМЖ ЛЕКЦ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

53503849 2121625861289113 1068445686942400512 o
“Инженер, технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд…

АЖЛЫН БАЙРНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ 2019/03/26

Default Image
ИНЖЕНЕР, ТЕХНОЛОГИЙН ДЭЭД БОЛОВСРОЛ” ТӨСӨЛ…

АЖЛЫН БАЙРНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ 2019/03/04

Default Image
“ИНЖЕНЕР, ТЕХНОЛОГИЙН ДЭЭД БОЛОВСРОЛ” ТӨСӨЛ…

Шалгалт

Default Image
<iframe width="560" height="315"…

"University fair 2017" Японы их дээд сургуулиудын өдөрлөг боллоо

Боловсрол, Соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас хэрэгжүүлж…

Хамтарсан бакалаврын сургалтын хөтөлбөр

Суралцагчдад тавих шаардлагыг бүрэн хангаж, шалгалтад…

Хамтран хөтөлбөр хэрэгжүүлэгч

                    

Холбоо барих

Байгууллагын хаяг:

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ШУТИС-ийн Төв номын сангийн барилга 8-р хороо, 605 тоот


Утас: 11-315563

И-мэйл: piu1000@mecs.gov.mn, piu.heedproject@gmail.com


2018 Элсэлтийн сорилын зар