МУИС нь “Инженер, технологийн дээд боловсрол” хөтөлбөрийн хүрээнд судалгааны тэргүүлэх дөрвөн чиглэлийн 10 хамтарсан судалгааны төслийг амжилттай хэрэгжүүлж байгаа бөгөөд төсөл хэрэгжиж эхэлснээс хойших 5 жилийн хугацаанд их сургуулиас Япон улсын шилдэг их дээд сургуулиудад зэргийн сургалтанд 32, зэргийн бус сургалтанд 113 багш судлаач тус тус хамрагдахын зэрэгцээ, олон улсын болон дотоодын эрдэм шинжилгээний өгүүлэл-70, олон улсын болон дотоодын хурлын илтгэл-153, ашигтай загвар-3, шинэ технологи-4, патент-7, монограф-1, стандарт-3, мэдээллийн сан-4, инновацийн бүтээгдэхүүн-2, гарааны компани-2 шинээр төрсөн зэрэг үр дүнгүүд гарч байна.
Ийнхүү МУИС нь судалгааны их сургууль болох стратегийн зорилгын хүрээнд МУИС-ийн эрдэмтэн судлаачдын Японы шилдэг их дээд сургуулиудын эрдэмтэн, судлаачидтай хамтран хэрэгжүүлж буй 10 төслийн судалгааны ажлын үр дүнг нийгэм, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий шинжлэх ухаан танин мэдэхүйн цуврал 10 нэвтрүүлэг бүтээх төслийг МҮОНТВ-тэй хамтран хэрэгжүүлэх хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.
Энэхүү нэвтрүүлгийг бүтээх МҮОНТВ-ийн Шинжлэх ухаан, танин мэдэхүйн албаны уран бүтээлийн баг хамт олон нь 2015-2017 онд МУИС-ийн “Эрдмийн хэт” шинжлэх ухаан танин мэдэхүйн цуврал 26 нэвтрүүлгийг амжилттай бүтээж МУИС-ийн 75 жилийн ойн баяраар МУИС-ийн “Шилдэг түнш”-ээр өргөмжлөгдсөн бөгөөд тус цуврал нэвтрүүлгийг бүтээхэд хамтран ажиллаж буй МҮОНТВ, БСШУСЯ-ны харьяа ИТДБ төсөл хэрэгжүүлэх нэгж, ШУТИС-ийн баг хамт олонд МУИС-ийн нийт эрдмийн хамт олны өмнөөс амжилт хүсье.
https://news.num.edu.mn/wp-content/plugins/image-zoom/img/zoomin.cur"), pointer;">https://news.num.edu.mn/wp-content/uploads/2019/02/IMG_1298-640x400.jpg 640w, https://news.num.edu.mn/wp-content/uploads/2019/02/IMG_1298-270x170.jpg 270w, https://news.num.edu.mn/wp-content/uploads/2019/02/IMG_1298-800x500.jpg 800w, https://news.num.edu.mn/wp-content/uploads/2019/02/IMG_1298-600x375.jpg 600w" sizes="(max-width: 750px) 100vw, 750px" style="box-sizing: border-box; vertical-align: middle; clear: both; display: block; margin: 5px auto; height: auto; max-width: 100%;">
МУИС-ийн хамтарсан судалгааны төслийн танилцуулга
Cудалгааны чиглэл | Судалгааны сэдэв | Багийн ахлагч | Японы хамтрагч их сургууль | |
1 | Дэвшилтэд материалын судалгаа | Монгол орны эрдэс материалд тулгуурласан хүрээлэн буй орчны инженерчлэл, цемент бэхжүүлэгч, хөвүүлэн баяжуулагчийн судалгаа | О.Алтансүх | Миязаки ИС Каназава ИС Токиогийн Технологийн ИСКюүшү ИС |
Нано материал ба хэрэглээ | Н. Жавхлантөгс | Ёкохамагийн Үндэсний ИС Хоккайдо ИС |
||
2 | Биологийн нөөцийг тогтвортой ашиглах | Монгол орны ургамал, микроорганизмын биологийн идэвхит нэгдэл, ашигт генийн судалгаа, тэдгээрийн хэрэглээ | Ж.Батхүү | Toкио ИС РИКЭН Toхо ИС Toхокугийн Анагаах ухаан, Эм зүйн ИСНагоя ИС |
Ойн биомассад тулгуурлан нутгийн иргэдийн амьжиргааг сайжруулах хэтийн төлөв | С.Гэрэлбаатар | Шиншү Их сургууль, Хоккайдо Их сургууль | ||
3 | Сэргээгдэх эрчим хүчийг ашиглах, цэвэр эрчим хүчний судалгаа | Сэргээгдэх эрчим хүч, нарны эрчим хүчийг инженерчлэх | А.Амарбаяр | Токиогийн ХАА,
Технологийн ИС Toкиогийн ШУ-ны ИС |
Монгол орны залуу хүрэн нүүрсийг ашиглах цэвэр ба үр ашигтай технологийг бий болгох нь | Б.Энхсаруул | Kүюшү ИС Хоккайдо ИС Иватэ ИС АИСТ |
||
4 | Микроэлетроник ба тооцоолон бодох шинжлэх ухаан | Утасгүй холбоо болон кодлолд зориулсан хагас дамжуулагч чипүүд | М.Баярпүрэв | Токиогийн ИС |
Цогц процессын загварчлал, оновчлол ба симуляци | А.Энхбаяр | Kиото ИС (Нанзан ИС)
Иватэ ИС |
||
Чадлын электроник ба үйлдвэрийн автоматжуулалтын судалгаа хөгжүүлэлт | Д.Баясгалан | Кумамото ИС Кюүшүгийн Технологийн ИС |
||
Сансрын инженерчлэлийн програм | Д.Эрдэнэбаатар | Кюүшүгийн Технологийн ИС |